Хүчингийн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Тувагийн алдарт
бөх Аяс Монгушийг Оросын цагдаагийнхан баривчилжээ. 2011 оны наймдугаар
сард тэрбээр Кызыл хотын нэгэн дүүрэгт 20 настай Екатерина Г. хэмээх
бүсгүйг бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Уг хэргийг
түүнтэй хамтран үйлдсэн хоёр туваг нэг сарын дараа баривчилсан бөгөөд
харин өөрийг нь ийнхүү хоёр сарын дараа саатуулсан байна. Шүүх тэднийг
буруутай гэж үзвэл ОХУ-ын хуулиар дээд тал нь 10 жил хүртэл хорих ял
оноох юм.
Хүчингийн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Тувагийн алдарт бөх Аяс Монгушийг Оросын цагдаагийнхан баривчилжээ. 2011 оны наймдугаар сард тэрбээр Кызыл хотын нэгэн дүүрэгт 20 настай Екатерина Г. хэмээх бүсгүйг бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Уг хэргийг түүнтэй хамтран үйлдсэн хоёр туваг нэг сарын дараа баривчилсан бөгөөд харин өөрийг нь ийнхүү хоёр сарын дараа саатуулсан байна. Шүүх тэднийг буруутай гэж үзвэл ОХУ-ын хуулиар дээд тал нь 10 жил хүртэл хорих ял оноох юм.
А.Монгуш нь Тувагийн наадмын үндэсний бөхийн барилдаанд 17 удаа түрүүлсэнээс гадна сүмо бөхийн дэлхийн болон Европын аварга цолыг нэг бус удаа хүртэж байсан юм. Тувагийн үндэсний бөхийн түүхэнд гараагүй амжилтад хүрсэн түүнийг тус улсын олон нийт маш ихээр хүндэтгэдэг бөгөөд тийм ч учраас хэргээс ямар нэг аргаар ял зэмгүй мултарч магадгүй тухай нь Тувагийн хэвлэлүүд бичиж байна. Үүнийг батлах гэсэн мэт тэрбээр баривчлагдаад хэдхэн хоносныхоо дараа өнгөрсөн Ням гарагт Москвад болсон Сүмо бөхийн олон улсын ес дэхь удаагийн тэмцээнд оролцжээ. Тэмцээнд түрүүлэх нь тодорхой гэгдэж байсан тэрбээр харин барилдааны явцад гэмтэл авч хасагдсан байна. Энэ тэмцээнд Тувагийн “Хүчтэн” клубийн бөхчүүд багийн дүнгээр түрүүлсэн юм.