АНУ-ын Охио мужид амьдардаг Сэм Муллет болон түүний үүсгэн байгуулсан
Амиш бүлгийн долоон гишүүнийг өчигдөр орой FBI-ийнхан баривчилжээ. Тэд
Библид гэрлэсэн бол эмэгтэйчүүд үсээ тайрч, эрчүүд сахлаа хусахыг
хориглосон гэдэгт итгэдэг шашны бүлгийнхэн юм. “Амиш”-ынхан өөрсдийн
амьдардаг Охио муж болон ойролцоох Пенсилвань, Индиана мужийн иргэдийг
шөнө унтаж байхад нь гэрт нь дайран орж эмэгтэйчүүдийн үс, эрчүүдийн
сахлыг хусч, зургийг нь авчээ
АНУ-ын Охио мужид амьдардаг Сэм Муллет болон түүний үүсгэн байгуулсан Амиш бүлгийн долоон гишүүнийг өчигдөр орой FBI-ийнхан баривчилжээ. Тэд Библид гэрлэсэн бол эмэгтэйчүүд үсээ тайрч, эрчүүд сахлаа хусахыг хориглосон гэдэгт итгэдэг шашны бүлгийнхэн юм. “Амиш”-ынхан өөрсдийн амьдардаг Охио муж болон ойролцоох Пенсилвань, Индиана мужийн иргэдийг шөнө унтаж байхад нь гэрт нь дайран орж эмэгтэйчүүдийн үс, эрчүүдийн сахлыг хусч, зургийг нь авчээ. Ийм тохиолдол ес дүгээр сараас хойш олон гарсан тул тэр хавийн иргэд айж, гэртээ буу хадгалах болсон гэнэ. Энэ бүлэгт Сэм Муллетийн гурван хүү багтдаг бөгөөд нийт хэдэн гишүүнтэй нь одоогоор тодорхойгүй байна. Тэд энэ үйлдлээ бусдыг гэм нүглээсээ ичээсэй гэсэндээ хийсэн гэж тайлбарлаж байгаа юм. Сэм Муллетийн өргөмөл охины хэлж байгаагаар тэрээр эхнэрийнхээ үсийг ч хусч, зарим гишүүдээ тахианы саравчинд хонохыг шаарддаг байсан гэнэ. Мөн гэрлээд салсан эмэгтэйчүүдийг “бузар” гэж үзэн, янз бүрээр доромжилдог байсныг цагдаа нарт ярьжээ.
Б.Баяр