Английн Бэлфаст хотод болсон “MTV Europe Music Awards” шагнал
гардуулах ёслолын үеэр тайзан дээр нэгэн чармай нүцгэн эр гүйн гарч
иржээ. Ингэнэ чинээ санаагүй хөтлөгч болон танхимд байгсад тэр чигээрээ
мэл гайхаж цэл хөхөрсөн байна. Нүцгэн эр арга хэмжээг хөтөлж байсан
Америкийн жүжигчин Хайден Паньетерри руу шууд гүйж очсон бөгөөд жүжигчин
яахаа мэдэхгүй дэмий л үзэгчдийн зүг мушийжээ.
Английн Бэлфаст хотод болсон “MTV Europe Music Awards” шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр нэгэн чармай нүцгэн эр гүйн гарч иржээ. Ингэнэ чинээ санаагүй хөтлөгч болон танхимд байгсад тэр чигээрээ мэл гайхаж цэл хөхөрсөн байна. Нүцгэн эр арга хэмжээг хөтөлж байсан Америкийн жүжигчин Хайден Паньетерри руу шууд гүйж очсон бөгөөд жүжигчин яахаа мэдэхгүй дэмий л үзэгчдийн зүг мушийжээ. Хожим тодорхой болсоноор бол тэрхүү эр Хойд Ирландын театрын жүжигчин Дэвид Монахан гэдэг хүн байсан гэнэ. Д.Монахан хөтлөгч дээр гүйн очиж түүний шүтэн бишрэгч гэдгээ танилцуулсан байна. Х.Паньетерри үүний хариуд уг эрд талархаад, ёслолын дараа болох хүлээн авалтад ирээрэй хэмээн урьсаны дараа сайхь эр тайзнаас бууж оджээ.