2012 онд явагдах Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын Зохион байгуулах хорооны хуралдаан Эрүүл мэндийн яаманд боллоо. Зохион байгуулах хорооны даргаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, дэд даргаар Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар нар ажиллах юм. Уг наадам 2012 оны нэгдүгээр сараас долдугаар сарыг хүртэл дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр зохиогдоно.
Т.Хулан