Өнөөдөр Улсын мөрдөн байцаах газрын урд МАХН, Монголын ардчилсан хөдөлгөөний намын гишүүд болон “Эх орон шудрага ёс” хөдөлгөөнийхөн нийлсэн гуч гаруй хүн гэр барьж суулт хийхийг оролдов. Настайчууд голдуу эдгээр хүмүүс МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Л.Тулгыг хууль бусаар баривчилсаныг эсэргүүцэхийн зэрэгцээ Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр энд цуглажээ. Тэдний хэлж байснаар УМБГ-ын ажилтан дэд хурандаа Доржсүрэн гэдэг хүн Л.Тулгыг оргон зайлсан гэдэг үндэслэлээр баривчилсан байна. Тэгвэл Л.Тулга нь гадаад руу гарч зугатаагүй бөгөөд бүтэн сарын турш намынхаа байранд ажлаа хийж байсан гэнэ. Мөн цугласан хүмүүс хууль хяналтын байгууллагуудыг Ц.Нямдорж сайдын даалгавраар ажиллахаа болихыг шаардаж Мөрдөн байцаах газрын удирдлагуудад албан бичиг хүргүүлжээ. Тэднийг УМБГ-ын хойд талын явган хүний зам дээр гэр барихаар оролдоход Нийслэлийн хэв журмын газрын 20 гаруй офицер, албан хаагчид болиулахаар оролдсоноос бяцхан мөргөлдөөн үүссэн байна. Энэ үеэр цагдаа нар Чингэлтэй дүүргийн МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Баянсан хэмээх эмэгтэйн гарыг мушгиснаар бугуйн цагийг нь хагалж эвджээ. өн жагсагчид улсын мөрдөн байцаах газрын гадна гэр барихаар бэлтгэж байна. Жагсагчдыг гэр барих гэхэд цагдаагийн офицер эсэргүүцэж жагсагч эмэгтэйн гарыг мушгин цагийг нь эвдсэн байна. Цагдаа нар гэрийг бариулахгүй нь тодорхой болсон, гадаа хүйтэн, мөн харуй бүрий болсон тул цугласан хүмүүс маргааш цуглан тэмцлээ үргэлжлүүлэхээр ярилцаад 17 цагийн үед гэрийн мод, эсгий туургаа суудлын машинд ачиж явцгаасан юм. “УМБГ-ын Тамгын газрын дарга, дэд хурандаа Батсуурь, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Батсайхан нар бидэнд нааштай хариу өгч Л.Тулгыг суллатал тэмцэлээ үргэлжлүүлнэ” гэж тэд ярьж байна.
Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын гишүүн Д.Туяа:
- Цагдаа нар ямар үндэслэлээр та нарыг эндээс хөөгөөд байгаа юм бэ? Хэзээ энд жагсаал хийхээр ирсэн бэ?
- Н.Энхбаярын туслах Л.Тулга гэдэг залууг ямар ч хэл чимээгүй барьж хориод байгааг бид эсэргүүцэж жагсаж байна. Өглөө 10 цагт ирсэн ч одоо болтол гэрээ барьж чадахгүй байна шүү дээ. Энэ цагдаа нар нь бид нарыг гэрээ барих гэхээр гарч ирж болиулчихаад, бусад үед нь дотор орж суучихаад байгаа юм. Согинохайрхан, Чингэлтэй гээд бараг дүүрэг бүрээс МАХН-ын гишүүд ирж жагсаж байгаа. Уг нь 60 хүн байсан ч зарим нь ар гэртээ санаа зовоод хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авах гээд явчихлаа.
- Ямар шалтгаанаар Л.Тулгыг баривчилсанаа хэлсэн үү?
- Ямар хууль зөрчсөн гэж баривчилснаа бид нарт огт хэлэхгүй байгаа. Аргагүй шүү дээ, ямар танай нам дургүй хүргээд байна гэж хэлж чадах юм биш. Би бол мэдэхгүй байна.
-Таны хувьд энэ хүйтэнд ямар үр дүн хүлээж гадаа зогсож байна вэ?
-Бид нар Л.Тулгыг сулла гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнийхээ эцсийг л үзэх гэж ирсэн. Өөрсдийнхөө төлөө биш, үр хүүхдүүдийнхээ төлөө шүү дээ. Цаана нь МАХН-ын олон гишүүдийн амьдрал байна. Бид буруу замаар явж байжээ, одоо засъя, залруулъя гэж байгаа болохоор МАН-ын гишүүд хүртэл батлахаа өгөөд манай нам руу орж байгаа. Хамгийн гол нь Л.Тулга гэдэг хүндээ ч биш. Манай намыг сонгуулийн өмнө дарах гэж, бид нарыг мохоох гэж ийм зүйл хийж байгааг харж байгаа биз дээ. Энэ Ц.Нямдорж гэдэг хүн их даварч байна. Зүгээр ажлаа хийж байгаа хүнийг хориод байна. Тэгээд ч энэ хүнийг өөрийг нь бас шалгах хэрэгтэй байгаа юм. Дараа нь бид ингэж жагсвал тэр хүнд буудуулах юм байна л даа. Иргэдээ үг хэлүүлэхгүйн тулд буу шагайх гэж байгаа хүн, тэр чинь.
-Жагсаал хийх зөвшөөрөл авсан юм уу? Цагдаа нар гэр бариулахгүй гэдгээ юу гэж тайлбарлаж байх юм?
- Яахав дээ, ард түмнийг турхирч байна гэж гэр бариулахгүй байгаа юм байлгүй. Бичиг хүргүүлээд хариу өгөхгүй юм чинь яах юм бэ? Ер нь дээрээ хууль хэрэгжүүлдэггүй байж бид нараас хууль биелүүлэхийг шаардах эрхгүй. Тэгээд ч Ц.Нямдорж бид нарт шаралхаад зөвшөөрөл өгнө гэж байхгүй ээ. Гэр барьж чадвал энд хононо. Ажилтай, ажилгүй янз бүрийн хүмүүс байгаа болохоор маргаашаас ээлжилж зогсохоор болсон.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр та нарыг жагсаал хийж байгааг мэдэж байгаа юу?
-Мэдэж байгаа. Манай Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга Бямбасүрэн хүртэл ирсэн, хамт зогсож байна.