Их Британийн хунтайж Уильям болон Кэйт Мидлтон нарын хуримын үеэр нэгэн эмэгтэйн өмсөж байсан даашинзыг дуудлага худалдаагаар зарах гэж байна. Энэ нь хунтайжийн гэргийн эгч болох Пиппа Мидлтоны өмсөж байсан цагаан даашинз юм. Даашинзыг интернэтээр үнэ хаялцуулан худалдах бөгөөд үнийн хувьд 980-1500 паунд хүрнэ хэмээн тооцоолж байгаа гэнэ. Гэхдээ энэ даашинзны уг үнэ нь 20-31 мянган паунд аж. Сара Бөртон, Александр МакКүин нарын бүтээсэн уг даашинзны улаан өнгөтэй хувилбарыг жүжигчин Камерон Диас өмсч байсан гэнэ. Гэхдээ 67 дахь “Алтан бөмбөрцөг” наадамд өмссөн тэр даашинз товчтой байсан бол үүнийг цахилгаан товчтой болгож сайжруулжээ. Хунтайжийн хурим болсон дөрөвдүгээр сараас хойш түүний даашинз олон хүний анхаарлыг татаж байсан гэнэ.
Хунтайж Уильямын хадам эгч Пиппа одоо 27 настай, гэр бүлийнхээ компанид зохион байгуулагчийн ажил хийдэг аж.
Хунтайж Уильямын хадам эгч Пиппа одоо 27 настай, гэр бүлийнхээ компанид зохион байгуулагчийн ажил хийдэг аж.
Б.Ганбилэг