Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Японы "Жайка" байгууллага болон Италийн "ItalFERR", "SALCEF", "Salini Costruttori", "Ancalso STS Group" компанийн мэргэжилтнүүдтэй өчигдөр метро барих асуудлаар уулзлаа. Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа "Жайка" байгууллага уг төлөвлөгөөн дээр үндэслэн өнгөрсөн сараас эхэлж метроны судалгааны ажилдаа оржээ. Уулзалтын үеэр "Нийтийн тээврийн салбарын үйлчилгээг сайжруулах нь Улаанбаатар хотод тулгамдсан асуудал болсныг иргэдээс авсан санал асуулга харуулж байна" гэж "Жайка" төслийн удирдагч Нагая хэлэв.
Тэрээр 4500 өрхийн дунд явуулсан судалгаагаар хотын төв хэсгээр буюу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл газар доогуур, харин бусад хэсгээрээ ил явах метро зохимжтой гэсэн дүгнэлтэд хүрч, зургаа ч гаргажээ. Мөн хотын төв хэсгийн газар доорхи метроны зогсоолууд дээр үйлчилгээний цогцолбор байгуулах төлөвлөлт хийсэн байв. Хөрөнгө оруулалтын судалгааг хийж үзэхэд РРР буюу төр хувийн хэвшлийн түншлэлээр метро барих нь зүйтэй гэж Жайкагийнхан үзэж байна. Уг хурлын үеэр японууд "Хэрвээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлбэл зургаан жилийн дараа гэхэд Улаанбаатар хот метротой болох бололцоотой. Өөрөөр хэлбэл 2020 он гэхэд метротой болчихно гэсэн үг" хэмээн учирласан. Судалгааны багийнхан 2013 он хүртэл бэлтгэл ажлаа хийгээд 2014 оноос дэд бүтцийн барилгын ажил эхлэх гэнэ. Метро өндөр өртөгтэй босох нь тодорхой учраас нийтийн тээврийн хэрэгслийн хүчин чадлыг тооцоолсон байна. Тодруулбал, нэг цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш байх ёстой гэж хэллээ.
Энэ танилцуулгын дараа Италийн "ItalFERR", "SALCEF", "Salini Costruttori", "Ancalso STS Group" компанийнхан өөрсдийн бэлдсэн судалгаагаа тайлбарлав. Тус групп нийтийн тээврийн салбарт мэргэшжээ. Копенгаген, Хорват, Милан зэрэг Европын томоохон хотуудад энэ төслөө хэрэгжүүлсэн туршлагатай баг гэдгээр нь хотын дарга Г.Мөнхбаяр тэднийг үнэлсэн юм.
Тэд уулзалтын үеэр хямд зардлаар иж бүрэн нийтийн тээврийн шинэчлэл санал болгосон. Баруунаас зүүн тийш хэвтээ тэнхлэгт метро, хотын төв хэсэгт трам хэмээх төмөр замыг түшиглэсэн тээвэр, мөн цагт 1000-1500 хүн тээвэрлэх тусгай замын автобус Улаанбаатарт тохиромжтой гэж тэд үзсэн байна. Италиудын хувьд нийтийн тээвэрт дэд бүтцийн асуудлыг шийдэхдээ одоо байгаа дэд бүтцийг ашигласнаар зардал хямд тусна гэж тодорхойлов. Тодруулбал, нийслэл дундуур тавигдсан төмөр замын шугамыг хангалттай өргөтгөх боломж харагдаж байна гэлээ. Жайкатай судалгааны хувьд зарчим ерөнхийдөө адил ч тэднээс ялгарах зүйл нь хямд зардлаас гадна хугацааны хувьд 3-5 жилийн дараа Улаанбаатарыг метротой болгочихно гэсэн судалгааг италичууд гаргажээ.
Дээрх мэдээллийн дараа Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр сонирхолтой судалгаа хийсэнд талархал илэрхийлээд цаашдаа яг энэ асуудлаар олон удаа уулзаж ярилцахаа амлав. Үнэхээр нийслэлд нэн түрүүнд шийдвэрлэх асуудал нийтийн тээвэр болоод байна. Ялангуяа метро барих шаардлага бий. Италиудын судалгаатай нийлээд таван судалгаа иржээ. Эндээс хамгийн сайн хувилбарыг сонгох болно гэдгээ хотын мээр илэрхийлсэн юм.

Г.Улсболд