Америкийн Самоагийн хөл бөмбөгийн баг түүхэндээ анх удаа өөр улсын өрсөлдөгчөө хожсон баяраа өчигдөр тэмдэглэлээ. Энэ баг 20 жилийн турш бэлтгэл сургуулилт, халаа сэлгээ хийсний эцэст Тонга улсын багийг 2-1-ээр хожиж чаджээ. 2001 онд тэд Австралийн багт 31-0 харьцаатайгаар хожигдож, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн муу тоглолтыг үзүүлж, байсан. Одоо ч үүнийг нь эвдсэн тоглолт болоогүй байгаа юм.
Америкийн Самоагийн хөл бөмбөгийн баг түүхэндээ анх удаа өөр улсын өрсөлдөгчөө хожсон баяраа өчигдөр тэмдэглэлээ. Энэ баг 20 жилийн турш бэлтгэл сургуулилт, халаа сэлгээ хийсний эцэст Тонга улсын багийг 2-1-ээр хожиж чаджээ. 2001 онд тэд Австралийн багт 31-0 харьцаатайгаар хожигдож, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн муу тоглолтыг үзүүлж, байсан. Одоо ч үүнийг нь эвдсэн тоглолт болоогүй байгаа юм. Америкийн Самоагийн багийн дасгалжуулагч Томас Ронген “Бид үүнээс илүү зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байна. Гэхдээ л хожсондоо баярлахаас өөр яах билээ. Бид ч бас энэ спортын түүхийг бичилцэж байгаа хүмүүс” гэж бахархан хэлсэн байна. Энэ баг дэлхийд чансаагаараа 203-т бичигддэг.
Б.Баяр