зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Энхжаргал: “Өргөө”-гийн хувьчлал бол Н.Энхбаярт үйлчилдэг нөхдүүдийн хийсэн луйвар

2011-11-25
0
ЖИРГЭХ
 "Өргөө" зочид буудлын хувьчлалтай холбоотой хэрэгг холбогдуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-аас саатуулж, 14 хоног баривчлахаар болсон билээ. Төрсөн ах Б.Хуягийнх нь талаар Б.Тулгаас тодруулахаар саатуулсан гэх аж. Б.Хуяг бол "Хар дун" компанийн захирал. Нийслэлийн ИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Өргөө" зочид буудлыг "Хар дун" компанид шилжүүлсэн байдаг. Хууль бус байж мэдэх уг асуудлыг шалгуулахаар Ж.Энхжаргал жилийн өмнө УМБГ-т өргөдөл гаргасан. Түүний өргөдлийн дагуу Төрийн өмчит үйлчилгээний газар (ТӨҮГ)-ыг ямар ч тендер зарлалгүйгээр, НИТХ-ын тогтоолоор "Хар дун" компанитай нэгтгэж хамтарсан компани байгуулсан гэх хэргийг УМБГ шалгаж байгаа билээ.

   "Өргөө"ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргалтай ярилцлаа.

   "Өргөө" зочид буудлын хувьчлалтай холбоотой хэрэгг холбогдуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-аас саатуулж, 14 хоног баривчлахаар болсон билээ. Төрсөн ах Б.Хуягийнх нь талаар Б.Тулгаас тодруулахаар саатуулсан гэх аж. Б.Хуяг бол "Хар дун" компанийн захирал. Нийслэлийн ИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Өргөө" зочид буудлыг "Хар дун" компанид шилжүүлсэн байдаг. Хууль бус байж мэдэх уг асуудлыг шалгуулахаар Ж.Энхжаргал жилийн өмнө УМБГ-т өргөдөл гаргасан. Түүний өргөдлийн дагуу Төрийн өмчит үйлчилгээний газар (ТӨҮГ)-ыг ямар ч тендер зарлалгүйгээр, НИТХ-ын тогтоолоор "Хар дун" компанитай нэгтгэж хамтарсан компани байгуулсан гэх хэргийг УМБГ шалгаж байгаа билээ.

   "Өргөө"ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргалтай ярилцлаа.

- Таны гаргасан өргөдлийн дагуу УМБГ "Өргөө" зочид буудлын хувьчлалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний шадар туслах, тухайн үеийн НИТХ-ын дарга гээд цөөнгүй хүнийг байцааж байх шиг байна. Тиймээс ТӨҮГ хэрхэн, хэн гэгч эрхмийн оролцоотойгоор хувийн компанид шилжсэн талаар дэлгэрэнгүй ярилцмаар байна. Таныг удирдаж байх үеийн "Өргөө" зочид буудлын үйл ажиллагаа ямар байсан талаар яриагаа эхэлье. 
- "Өргөө" зочид буудал (ТӨҮГ) 1995 онд байгуулагдан Чингэлтэй дүүргийн I хороо, Худалдааны гудамжинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Миний хувьд 1999 оноос хойш есөн жил шахам "Өргөө" зочид буудлын захирлаар ажилласан. Манай байгууллага нийслэлийн удирдлагуудын шугамаар ирсэн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх үүрэгтэй. Намайг ажлаа авснаас жилийн дараа "Дүнжингарав-Өргөө" НӨҮГ-ыг "Өргөө"-тэй нэгтгэсэн.
   "Дүнжингарав-Өргөө" дангаараа оршин тогтнох боломжгүй учраас татан буулгаж, нэгтгэсэн л дээ. Одоо ч ханыг нь хуруугаараа чичихэд нурах дөхсөн барилга бий. Үндсэндээ бид хоёр зочид буудлыг нэгтгэсний дараа урдах зарлагаа хойноос нь нөхөөд нийслэлийн захиргаанаас ямар нэгэн татаас, зовлонгүй үйл ажиллагаа явуулж байсан. Эхний үед жилд 14-15 сая төгрөгийн ашигтай ажиллаж байлаа. Яваандаа ашиг нь буурсаар алдагдалтай болж ирсэн. Ерөнхийдөө дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй бол үйл ажиллагаа тааруу болж байлаа. Тиймээс ч бид үйл ажиллагааг нь өргөтгөх, өмчийн харилцааны менежментийг шинэчлэх, хөрөнгө оруулалт хийж өөд нь татахаар төсөв санал боловсруулснаа Нийслэлийн өмчийн газарт удаа дараа өгч байсан. Хотын захиргаа өөрөө буудалтайгаа байя гэвэл хөрөнгө оруулалтыг нь сайжруулах. Эсвэл хувь хүн хөрөнгө оруулах боломжтой бол хамт олонд нь өгөөд асуудлыг шийдэж, цэгцлээч гэсэн саналыг удаа дараа хүргүүлсэн баримт бий.

- Хэдэн оны үед тэр вэ?
- 2004-2006 онд. Хотын удирдлага, Нийслэлийн өмчийн харилцааны газраас бидний саналд ямар ч хариу өгөөгүй. Тэгсэн атлаа гэнэт тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын саналаар, НИТХ-ын дарга Н.Болормаагийн шийдвэрээр "Хар дун" компанид шилжүүлчихсэн хэрэг. Ерөөсөө л нууц байдлаар шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ нэлээд олон жилийн өмнөөс төлөвлөсөн байсан юм билээ. Биднийг хүсэлт гаргаж байхад ерөөсөө шийдэхгүй байсны учир нь тэр байж. 

- Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр "Өргөө"-г хувьчлах санал оруулсан юм уу?
- Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 17-нд "Өргөө", "Дүнжингарав" зочид буудлын менежментийг сайжруулах тухай саналыг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан юм билээ. Улмаар НИТХ 159 тоот тогтоол гаргаж зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийн төсөл сонгон шалгаруулж, дүнг нь танилцуулахыг Ц.Батбаярт даалгасан. Тэгтэл Ц.Батбаяр ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, "Хар дун" компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой "Дун-Өргөө" ХХК шинээр байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьсан. Ингээд л НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Хар дун" гэх компанид "Өргөө"-г өгчихсөн. Тухайн үед НИТХ-ын таван гишүүний гурав нь санал нэгтэйгээр “Хар дун”-д өгөхөөр санал нэгдсэн. Харин Гадаад харилцааны сайд асан Ш.Алтангэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газарт ажилладаг байсан Ганзориг нар "Наадах чинь улайм цайм луйвар байна" гэж эсэргүүцсэн юм билээ.

- “Хар дун” компанийн хөрөнгийг Н.Энхбаярын хүү Э.Бат- шугар гаргаж байсан гэдэг.
- Тэр үед "Хар дун" хэнийх нь ч үл мэдэгдэх, нэр төдий компани байсан. Ердөө “Өргөө”-г авахаасаа наймхан хоногийн өмнө байгуулагдсан компани. Өөрөөр хэлбэл, “Хар дун” компани 2007 оны аравдугаар сарын 9-нд байгуулагдаж. Түүнээс зургаа хоногийн дараа Ц.Батбаяр дарга “Өргөө”-г энэ компанид нэгтгэх саналыг НИТХ-д оруулсан. НИТХ нь аравдугаар сарын 17-нд нь хамтарсан компани байгуулах шийдвэрээ гаргачихсан хэрэг. Зургаахан өдрийн дотор төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй нь хэнд ч ойлгомжтой байгаа биз. Илтэд хууль бус, луйвар байсан нь тодорхой. Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа нарын гүйцэтгэсэн луйвар. Харин ард нь хэн байсан нь одоо тодорхой болж байх шиг байна. Буяагийн Хуяг гэдэг залуу “Хар дун” компанийг байгуулсан гэдэг. Сүүлд мэдэхэд Б.Хуягийн дүү Б.Тулга Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах байж. Бас Н.Энхбаярын хуү Б.Хуягийн компанид хөрөнгө оруулсан гэх мэдээлэл сонин хэвлэлээр гарч байна. Тэр үед Н.Энхбаяр, түүний хүү, эхнэртэй нь холбоотой бүх асуудал нууц байсан шүү дээ. Ямар ч байсан Н.Энхбаярт үйлчилдэг байсан намынх нь нөхдүүдийн оролцоотой хийсэн луйвар. Дандаа МАХН(хуучнаар)-ын луйварчид оролцсон байгаа. Тэр дундаа Ц.Батбаяр, Н.Болормаа нар голлох үүргийг гүйцэтгэсэн.

- "Хар дун" компани "Өргөө"-д хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулсан юм бол?

- Ерөөсөө ганцхан гишүүнтэй, нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байсан шүү дээ. Тэгсэн атлаа шинээр байгуулсан “Дун өргөө” ХХК-ийн 75 хувь буюу нэг тэрбум 404 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хөрөнгийг гаргах гэрээ байгуулсан байдаг. Яаж тооцохоор ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай компани, өөрийнхөө хөрөнгөөс 404 дахин их хэмжээний хөрөнгө гаргаж чадав гэсэн нь сонин байгаа биз.

- "Хар дун" компани гэрээ байгуулахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байж яаж "Дун Өргөө" компанийн 75 хувийг нь эзэмших эрх авсан байж таарах вэ?
- Хөрөнгө оруулаагүй байж, 75 хувийг эзэмшинэ гэж гэрээ байгуулчихсан байгаа биз дээ. "Өргөө" зочид буудалд "Хар дун" компанийн нэг ч төгрөг ороогүй байсан. Тэгсэн атлаа хөрөнгө оруулалтын гэрээ гээчийг хийсэн юм билээ. Нэг жилийн дараа гэхэд нэг тэрбум 404 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг гэрээнд тусгаж. Тэр гэрээ нь аль хэдийнэ зөрчигдчихсөн. Хувьчилж авснаас нь хойш хоёр жилийн дараа л дөнгөж хүн шагайх төдий тохижуулсан шүү дээ. Нийслэлийн өмчийн газартай байгуулсан гэрээнээс л үзэхэд хувьчлалыг цуцлахаар болчихсон байгаа. "Дүнжингарав-Өргөө"-д өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, цоожтой хэвээрээ л байгаа. Өнөө харганын ноос түүгээд эсгий хийнэ. Тэр эсгийгээрээ гэр барина гэдэгтэй адил гэрээ байгуулсан байгаа юм.

- Та хамт олонтойгоо хөрөнгө оруулалтыг нь шийдээд, өөд нь татах боломж байсан уу?
- Боломж байсан учраас хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ ярилцаж, удаа дараа саналаа өгч байсан шүү дээ. Ерөөсөө л 500 сая төгрөг байхад “Өргөө” хөл дээрээ хангалтгай зогсчих боломж байсан. Тэр үед НИТХ-аар "Өргөө"-г хувьчлах гэж байсныг би огт мэдээгүй. Бүр шийдвэр нь гарчихсаны дараа хүнээс дам сонссон хэрэг шүү дээ. Сонгон шалгаруулапт явуулсан бол захирлынх нь хувьд ядаж сонсоно биз дээ. Бүх зүйлийг нууцаар үйлдсэн байдаг.
   "Дүнжингарав Өргөө", "Өргөө" гэсэн хоёрын хоёр обьектын ядаж нэгийг нь хамт олонд нь давуу эрхээр хариуцуулж болох л байсан. Нэгийг нь дээрэмчин, луйварчдад нь өгдөг л юм байгаа биз. Тэгтэл хоёуланг нь луйвраар хувьчилчихсан. Тэр үед нь Н.Энхбаяр энэ луйварт ямар холбоотой байсныг мэдээгүй. Явцдаа Н.Энхбаярын эхнэр О.Цолмон оролцоод байгааг гадарласан л даа. О.Цолмон, Н.Болормаа нарын эхлүүлсэн ажил байх. Н.Болормаа бол О.Цолмонтой үй зайгүй найз. Тэгэхээр яалт ч үгүй энэ луйврын цаана Н.Энхбаяр байсан нь тодорхой болоод байгаа юм.

- Та тухайн үед хуулийн байгууллагад гомдол гаргах боломж байгаагүй юм уу?
- Тухайн үед "Өргөө"-г "Хар дун"- тай нэгтгэх 188 тоот тогтоолыг эсэргүүцэж НИТХ-ын бүх гишүүдэд хандаж өргөдлөө өгч байлаа, НИТХ "Хүлээж авахгүй" гэх утгатай хариу өгсөн л дөө. НИТХ-ын дарга Н.Болормаатай уулзахад мэдэн будилсан байдалтайгаар "Тэр компанид "Өргөө"-г өгөх шийдвэр гаргасан. Та тэр хүмүүстэй хамтраад ажиллаж болно" гэсэн утгаар хүн доромжилсон хариу өгч билээ. "Өргөө" ТӨҮГ-ыг татан буулгангуут Ц.Батбаярын захирамжаар намайг болон 20 гаруй ажилтанг шууд халчихсан. 20 гаруй айлыг нэг л өдөр амьдралгүй болгочихож байгаа юм. Захирлаас нь эхлээд жолоочийг нь хүртэл халчихсан. Ганц сарын цалинтай тэнцэх ч тэтгэлэг өгөөгүй. Тиймээс би Захиргааны хэргийн шүүхэд хандаж, 188 тоот тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан.

- Шүүх хуралд хариуцагчаар НИТХ-ыг татсан уу. Эсвэл "Хар дун" компани оролцсон уу?

- НИТХ-ын даргад холбогдуулан гомдол гаргасан. Тэгтэл Н.Болормаа нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Дуламсүрэнг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилчихсон. Гуравдагч этгээд болох "Хар дун" компанийн захирал Б.Хуяг мөн л итгэмжпэгдсэн төлөөлөгчөө оролцуулсан байдаг. Н.Болормаа өөрийнхөө оронд хүн томилоод, луйвардаж авсан компанийнхаа хүнтэй нийлээд миний эсрэг "Үзээд бай" гэсэн бололтой юм билээ.

- Шүүх тэгээд ямар шийдвэр гаргасан юм бэ?
- Захиргааны хэргийн шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад нөгөө тал яг унах нь тодорхой болдог. "Тендер зарласан баримтаа аваад ир" гэхэд л нөгөө тал таг болдог. Тэгэнгүүт л шүүх хурлыг хойшлуулчихдаг байсан. Ингэж явсаар захиргааны хэргийн шүүхээр би ялагдсан. Дараа нь 2008 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны хурлаар НИТХ-ын шийдвэр хууль бус, луйврын шинжтэй болсныг тогтоож 188 тоот тоггоолыг хүчингүй болгосон. Тэгтэл л 2008 оны УИХ-ын сонгуулийн маргааш хяналтын шатны шүүх НИТХ-ыг зөвтгөсөн шийдвэр гаргачихсан.

- Яагаад. Давж заалдах хурлаар 188 тоот тогтоолыг хүчингүй болгосон биз дээ?
- Эцсийн шатны шүүх намайг заргалдах субьект биш гэж үзсэн Заргалдвал төрийн өмчийг хариуцсан албан тушаалтан л заргалдах боломжтой гэсэн. Гэтэл төрийн өмчийг хариуцаж байсан этгээдүүд нь луйварт оролцчихсон явааг яалтай ч билээ. Иргэний журмаар гаргасан нэхэмжлэл маань ингээд ямар ч үр дүнгүй болчихсон хэрэг. Тиймээс л өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд УМБГ-т өргөдөл гаргасан.

- УМБГ-т ямар утгатай өргөдөл гаргасан гэж?
- Төрийн өмчийг хууль бусаар, бэлэглэх шахуу хувийн компанид шилжүүлснийг шалгаач гэж. Үүний цаана ямар эрх ашиг, хэдэн төгрөгийн авлига, төрийн өмчийн том луйвар байгааг шалгаач гэсэн. Тодруулбал, Н.Болормаагийн албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг үнэгүйдүүлж, шамшигдуулсан луйврын гэж бопох хэргийг шалгах хүсэлт гаргасан.

- Н.Болормаа “УМБГ-аас намайг хууль зөрчөөгүй гздгийг албан ёсоор мэдэгдсэн” гэсэн хариултыг манай сонинд өгсөн.
- Тэр хүн юу ч гэж ярьж болно шүү дээ. Хувьчлал нь зөв байсан бол УМБГ өнөөг хүртэл олон хүнийг шалгаад, байцаагаад явахгүй байсан биз.

- Таны өргөдлийн дагуу Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл бас байгаа.
- Би Н.Энхбаярт холбогдуулж өргөдөл өгөөгүй шүү. Түүнд эрүү үүсгэсэн эсэхийг мэдэхгүй. Өөрөө цэвэрхэн, ядарсан хүн мэтээр л ярих юм билээ. "Хар дун"-гийн захирлаар ажиллаж байсан хүнийг л шоронд хийгээд шалгахад л минийх биш уучлаарай, би ийм хүний дарамтаар луйварт оролцсон гэдгээ хүлээх байлгүй. Хуулийнхан гүйцэтгэх ажиллагаагаа мань мэтээр заалгахгүй биз дээ.

- УМБГ-аас танаас тайлбар авсан уу?
- Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар л нэг удаа дуудсан.

- Одоо тэгээд "Өргөө" зочид буудал яг хэнийх нь мэдэлд байна вэ?
- Н.Энхбаярын ч бай,с “Хар дун”-гийн ч бай өмч болоогүй. Тэд багахан хэмжээний хөрөнгөө хийсэн л гэдэг. Яаж ч бодсон нэг тэрбум 404 сая төгрөгийн хөрөнгө оруулсан гэж үзэх ямар ч боломжгүй. Хааш хаашаа 4-5 метр зайтай, гадагшаа тэлж, дээшээ өндөрлөх боломжгүй барилгад тийм их хэмжээний хөрөнгө хаана нь оруулах юм бэ. Эрээнээс хэдэн тавилга л авчраа биз. Ямар ч үнэлгээний компани хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсныг нь тооцоод гаргачихна. Хотын захиргаа үнэлгээг нь гаргаад Н.Энхбаярт ч юм уу, Б.Хуягт нь өгөг л дээ. Н.Энхбаяр нь эргээд шүүхдэх биз. Шүүх үнэлгээний комиссын гаргасан дүгнэлтийг нь яах юм. Нэгэнт гэрээнд заасан хөрөнгийг оруулаагүй бол төр өмчөө буцааж авах эрхтэй биз дээ. Шударга ёс гэж байдаг бол "Өргөө"-г хамт олонд нь буцааж өгөх байх л гэж найддаг. Цаана нь огт ашигладаггүй "Дүнжингарав өргөө" зочид буудал байж л байна. Луйвардаж аваад ажлаа хийж чадахгүй байхад буцаах л ёстой.

- "Дун-Өргөө"-гийн захирлаар одоо хэн ажиллаж байгаа юм бол?
- Миний сонсоход Б.Хуягийгаа жийчихсэн юм биш үү. Б.Хуяг тухайн үед ердөө л хүүхэлдэй болж тоглож байсан бололтой юм. Н.Энхбаяр шадар туслахын ахын нэр дээр компани байгуулж байгаад "Өргөө"-г авчихсан юм биш үү. Мэдээж хувь шанг нь өгч явуулаад, оронд нь хүүгээ эзнээр нь тавьчихсан бололтой. Одоо “Дун-Өргөө”-г Н.Энхбаярын хүү Э.Батшугар удирдаж байгаа гэх юм. “Хар дун” гээчийнх нь захирал Б.Хуяг байсан. Одоо "Дун-Өргөө" Н.Энхбаярын хүүгийнх болсон юм биш үү.

- "Хар дун" компани одоо "Өргөө" зочид буудлын 75хувийг эзэмшиж байгаа юм болов уу?
- Нийслэлийн өгичийн газрын даргаас асуусан нь дээр байх. Гэрээнд зааснаар нэг жилийн дотор хөрөнгө оруулаад дуусчихсан байх ёстой, биелээгүй. Өрөөг нь алтдахгүй л бол нэг тэрбум 404 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх газар байхгүй.

- Оросын мафийнхны ажилладаг зарчмаар төрийн өмчийг хувьдаа авсан байна гэж хардах ч хүмүүс байдаг юм билээ.
- Ойлгомжтой. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр бүх зүйлийг мэдэж байгаа. Ц.Батбаяр Нийслэлийн өмчийн газрын даргад үүрэг өгсөн. НИТХ-ын дарга нь оролцсон. Тэдний ард мафийн толгойлогч байгаа. Н.Энхбаяр нь байна уу, О.Цолмон нь байна уу. Би тэр үед Ерөнхийлөгчид мэдэгдэлгүй эхнэр нь зохион байгуулаад байна гэж харж байлаа. Харин сүүлийн үеийн мэдээллээр толгойлогч нь Н.Энхбаяр бололтой юм. Н.Энхбаяр энэ мэтээр Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилал энэ тэрийг луйвардаад авчихсан гэж ярьдаг юм билээ. Бүр 25, 26 ширхэг обьектыг өөрийн болгочихсон юм биш үү.

Б.Цэцэгдэлгэр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.65.162)
    yamaar ch yum be dee
    2011 оны 11 сарын 26 | Хариулах
  • Энхбаяр (122.201.17.6)
    одоо болъё ард түмэн минь би бүгдийг нь хэлчихээд НЯмдорж СүБатболдзэргийгээ дагуулаад нөгөө ертөнц рүү яваад өгье
    2011 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Энэ үнэн бол ноцтой юм байна
    2011 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    10 цаг 41 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    18 цаг 50 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    18 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    18 цаг 59 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    19 цаг 2 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК