Египетийн армийн төлөөлөгч, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өчигдөр тус улсын шинэ Засгийн газрыг 78 настай Камал Ганзоурид хариуцуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Камал Ганзоури нь Хосни Мубаракийг ерөнхийлөгч байхад 1996-1999 оны хооронд Египетийн ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Египетийн армийн төлөөлөгч, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өчигдөр тус улсын шинэ Засгийн газрыг 78 настай Камал Ганзоурид хариуцуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Камал Ганзоури нь Хосни Мубаракийг ерөнхийлөгч байхад 1996-1999 оны хооронд Египетийн ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Гэхдээ түүнийг нэгдүгээр сард болох парламентийн сонгуулийн дараа өөрийнх нь ажилд буцаан томилох юм байна. Түүнийг Хосни Мубаракийн гар хөл гэж зарим нь эсэргүүцэж байхад үймээн самууныг зохицуулж чадах цорын ганц хүн гэж үзэх нь ч байна.
Б.Баяр