ЮНЕСКО устаж үгүй болох аюул нүүрлээд буй, хадгалж, хамгаалж үлдэх зайлшгүй
шаардлагатай үнэт өвийн жагсаалтандаа
Монголын лимбэ хөгжмийг оруулсан байна. “Лимбэ
хөгжмийг битүү амьсгаагаар үлээн тоглох ур чадвар Монгол Улсад байна. Энэ соёл өнөөдөр устаж үгүй
болохоор байна. Үл
тасалдах, өргөн цараатай аялгууг ийнхүү битүү амьсгаагаар тоглох чадвар одоо
ердөө 14-хөн хүнд бий” хэмээн “НҮБ-ын албан
ёсны сайтад” бичжээ. Монгол лимбийг битүү амьсгаагаар үлээх ур чадвараас гадна Индонезийн саман
бүжиг, Мавританы туульс хайлах ёсон, Вьетнамын шашны мөргөлийн дуу, Бразилийн
шугуйд амьдардаг “Инавен нэйв” хэмээх омгийн хүмүүсийн зан үйл зэрэг долоон
үнэт өв шинжийг
жагсаалтандаа оруулсан байна.
Т.Хулан