зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Мөнх-Очир: Намуудад бугшсан идээ бээр хагарч байна

2011-11-25
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой сонгуулийн хууль болон бусад асуудлаар ярилцлаа.

-Та ирэх жилийн сонгуулиар Булган аймагт дахин ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй байгаа юм шиг санагдсан. Яагаад тэр вэ?
-Яагаад тэгж бодож байгаа юм бэ.
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой сонгуулийн хууль болон бусад асуудлаар ярилцлаа.

-Та ирэх жилийн сонгуулиар Булган аймагт дахин ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй байгаа юм шиг санагдсан. Яагаад тэр вэ?
-Яагаад тэгж бодож байгаа юм бэ.

-Таны ярилцлагыг уншихад тэгж санагдсан?
-Тэгж ойлгогдож байна уу. Уг нь би сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна гэж яриагүй. Харин хүмүүст тэгж ойлгогдсон юм байж л дээ.
   Чуулганы завсарлагаанаар аймагтаа очиж Э.Мөнх-Очир үнэхээр юм хийсэн үү, үгүй юү гэдгийг тайлагнах төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол сурталчилгаа биш. Надад өнөөдөр сурталчилгаа хийх шаардлага байхгүй. Сонгогчид маань намайг өөрсдийг нь төлөөлөн ажиллана гэж итгэл хүлээлгэн наашаа илгээсэн. Би энд сонгогчдоо төлөөлж ажиллах үүргээ биелүүлж байна. Хажуугаар нь нутагтаа хийх ёстой зүйлээ давхар хийж байгаа гэж боддог.

-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхэд салбар хариуцсан сайд нь байгаагүй. Ийм байдлаар асуудал хэлэлцээд үр дүнд хүрэх болов уу. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. "Тавантолгойн тодорхой хэсгийг ард түмэнд өгчихье" гэхээр компаниуд нь дургүйцдэг. "Компаниудад өгье" гэхээр ард түмэн дургүйцэх нь мэдээж. Тиймээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд Засгийн газраас Тавантолгойн асуудлыг оруулж ирсэн болов уу. Энэ нь ч сайшаалтай хэрэг. Харин энэ асуудлыг хэлэлцэж байхад салбарынх нь сайд байхгүй байсан нь харамсалтай. Хэлэлцүүлгийн үед гишүүдэд таалагдах ч зүйл гарна. Таалагдахгүй ч зүйл гарна шүү дээ. Энэ бүхнийг тайлбарлах ёстой байсан юм.

-Үүнээс үүдэн асуухад Засгийн газрын гишүүд рүү онилсон "сум" сүүлдээ Ерөнхий сайдыг чиглээд байгаа мэт харагдах болсон. Гэхдээ Ерөнхий сайд шүүмжлүүлсэн сайд нараа хамгаалж байгаа нь түүний буруу ч байж мэдэх юм?
-Зарим сайдын хийж буй ажил, үйлдэл нь хангалтгүй байна гэж үзсэн гишүүд тухайн сайдад хандаад болохгүй болохоор нь Ерөнхий сайд руу хандаж байгаа нь үнэн. Гэхдээ Ерөнхий сайд сайд нараа өмөөрч байгааг буруу гэж ярьж болохгүй шүү дээ. Тухайлбал, би өнөөдөр Ерөнхий сайд байвал багаа өмөөрөх нь гарцаагүй. Хэн ч гэсэн ялгаагүй өөрийнхөө багийг өмөөрч байж л ажлаа явуулна. Өнөөдөр би багаа өмөөрч чадахгүй бол яаж багаараа дэмжүүлж, нэг баг болж ажил хамтарч гүйцэтгэж чадах юм бэ. Тухайн хүн нь ч гэсэн намайг дэмжихгүй юм чинь ажил хийж яах юм бэ гэдэг ойлголт бий болно биз дээ. Нөгөөтэйгүүр өмөөрүүлж байгаа сайд нар нь даварч болохгүй. Үүнийг ухамсарлах ёстой л доо.

-Хэрэв Ерөнхий сайд буруу зүйл дээр толгойг нь илж, өөгшүүлээд байвал яах юм бэ?
-Мэдээж, ямар байдлаар өмөөрч байна вэ. Ажлыг нь сайжруулж байна уу, эцэслэн шийдэж чадаж байна уу гэдэг асуудлууд дээр шүүмжлэх асуудал гарч болно.

-Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн бари оролцсон хэд хэдэн танай намд гишүүн бий. Тэдний ард хэн нэгэн бий гэх хардлага ч газар аваад байгаа. Үүнээс болоод удахгүй болох гэж байгаа Бага хурлаараа ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай яриа гарсан. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Хүн нэг юм хэллээ гээд түүний ард хэн нэгэн бий гэж хардах нь инээдтэй хэрэг. Үүнээс болж намын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулна гэдэг бол утгагүй зүйл. Харин намын сахилга батыг хангуулах нь намын үйл ажиллагаатай холбоотой асуудал гэж боддог. Гаргасан дүрэм, журмыг нь мөрдөхгүй байгаа хүнийг "цаазаар авах" гээд байдаг нь харанхуй, бүдүүлэг, өрөөсгөл, бүр цаашилбал бүдүүлэг арга л даа. Намын дүрэм, журмаа сахиулахын тулд дүрэм, журам нь сайн, энэрэнгүй байх ёстой. Тухайлбал, гишүүддээ буруу зүйл хийж болохгүй гэдгийг нь ёс зүйн хувьд ойлгуулсан хаалт болж байх ёстой дүрэм, журам гэх үү дээ. Түүнээс биш байнга цавчихад бэлэн зэвсэг мэт хандаж болохгүй. Ер нь бол намаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, бүлэг дээр танилцуулж байгаа, УИХ руу оруулж байгаа шийдвэрийн талаар нам дотроо эрүүл саруул хэлэлцүүлэг өрнүүлдэг, УИХ-д байгаа гишүүддээ зөв үүрэг даалгавар өгдөг л байх ёстой.

-Зөв үүрэг даалгавар гэдэг нь юу гэсэн үг юм бол?
-Бид хамтарсан Засгийн газарт орсон гэдэг бухимдлаараа үйл ажиллагаа явуулах ёсгүй. Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газраа өмөөрөөд байнга муйхарлан дайраад байхын оронд ийм ажлыг хийх ёстой гэдэг үүрэг даалгавраа гишүүддээ зөв өгч, үр дүнг нь хэлэлцэх уулзалтыг хийх ёстой. Бүр цаашилбал, манай зарим гишүүнд зориулж танин мэдүүлэх чиглэлийн сургалтыг зохион байгуулсан ч болно шүү дээ. Би ч гэсэн мэдэхгүй асуудалтай тулгардаг. Гэхдээ харьцангуй олон сайн дарга нарын гар дамжаад нухуулчихсан хүмүүс бүх л салбарын асуудлыг гадарлаад зөв, бурууг нь дэнслээд байдаг юм. Өөрийнхөө мэргэжлээс өөр салбарыг мэдэхгүй гишүүн олон бий. Энэ тухай би Д. Лүндээжанцан гишүүнийг бүлгийн дарга болох үеэс нь л хэлж байсан. Хандлага нь ийм байдаг юм байна гээд харьцуулах мэдээлэлтэй болчихсон гишүүний ярих юм нь ч өөр болно, ярих нь ч багасах байх гэж боддог. Тиймгүйгээс л өнөөдөрхувийн асуудлаа ярьж байснаа бүлгийн асуудлыг яриад л хэсэг бүлэг болоод үзэлцээд байдаг юм болов уу гэж боддог. Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын парламентын гишүүн болгон хэлэлцэх гэж байгаа асуудлынхаа материалтай танилцчихдаг юм билээ. Тухайн материалыг уншсан бол тухайн гишүүн энэ материалд хандалт хийсэн байна гэсэн мэдээлэл гардаг байх жишээтэй. Хурлын үеэр юу ярьж байгаагаас нь хамаараад материалаа судалсан уу, үгүй юү гэдгийг мэдчих жишээтэй. Тиймээс энэ системийг нэвтрүүлэх саналыг гаргах санаатай байна.

-"Улс төрийн нам гэдэг улс төрийн байгууллага байх ёстой. Гэтэл Монголын төрийн эрхийг барьж байгаа намууд мафийн бүлэглэлүүд болчихсон байна. Бүлгийнх нь нэг гишүүн унах гэхээр бүгдээрээ хамт унахаа мэдээд нөгөөхөө авардаг" гэх яриа газар аваад байгаа. Та үүнтэй санал нэг байна уу?
-Харин ч тэр жишиг нь задарчихсан юм биш үү.

-Задарсан гэдгийг нь тодруулбал?
-Өмнө нь тийм жишиг байсан бололтой. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн дунд нэг нэгнийгээ хамгаална, нөгөөгийнхөө тухай мэдээлэл өгөхгүй гэдэг асуудал байдаг л даа. Үүн шиг улс төрийн намууд ажиллаж байсан үе байсан юм шиг байгаа юм. Би одоо тэгж хардаад байгаа. Яагаад тэгж байна вэ гэхээр зарим хүний албан тушаал солигдоод намдаа эзлэх байр суурь нь өөрчлөгдөөд ирэхээр энэ асуудал нь задраад байна уу гэж харж байгаа шүү. Мэдээж тогтсон байсан тогтолцоо задрахаар урьд нь байсан тогтолцоогоо өвлөж авах эсвэл шинээр бий болгох гэсэн оролдлого гарна. Одоогийн байдлаар яг л ийм байдалтай байх шиг байна.

-Завсрын үедээ байна гэж хэлж болох нь ээ?
-Тийм учраас л ийм зүйл байсан гэдэг нь илэрчихээд байгаа байхгүй юу. Хэрэв нууц хэвээрээ байсан бол хэн ч олж харж, ийм яриа гаргахгүй шүү дээ. Энэ нь байхгүй болоод хэсэг хугацаанд задрал гараад дотоод хуулиндаа захирагдахаа болиод ирэхээр л ил гарчихав уу гэж бодож байгаа.

-Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбож тайлбарлаж болох уу?
-Заавал хувь хүнтэй холбож тайлбарлах нь зөв биш л дээ. Цаг хугацаа, тодорхой үетэй нь л холбосон нь дээр байх. Өмнөх үеийнхээ үйл ажиллагааг 37-40 насандаа өвлөж аваад гүнзгийрүүлж зохион байгуулалтад оруулчихсан байсан хүмүүсийн үе шахагдаад ирэхээрээ задарчихаж байгаа байхгүй юу. Тиймээс ганц хүнийг ярих бус нийтээр нь ярих ёстой. Харин тэд дотроо байсан зүйлийг нийгэм рүү халдварлуулчихсан байгаа юм. Нийгэмд өнөөдөр авлига гэж яригдаад байгаа зүйл нь бүлэглэлүүдийн өөрсдийгөө хамгаалсан тогтолцоо. Тухайлбал, "Чи ингэхгүй бол болохгүй шүү. Бүгд л холбоотой" гэдэг л тогтолцоо байхгүй юу. Харин өнөөдөр энэ тогтолцоо өөрчлөгдөх гээд л дуншаад байх шиг байна. Тэр бүгд нь цагдаа, шүүх, прокурорт нөлөөлөх гээд л байна. Миний бодлоор эрүүл, байх ёстой задрал явагдаж байна л гэж харж байгаа. Аав маань УИХ-ын 2001 оны намрын чуулганы нээлт дээр үүнтэй холбоотой л үг хэлэх гэж байсан юм. Эрүүл санхүүгийн бүлэглэлүүд төрийн эрхийг барих гэж оролдлого явуулж байгаа" гэдэг өгүүлбэр байсан чуулганы нээлтийн үг нь надад бий. Харин тухайн үед тэр өгүүлбэрийг хэлэх гэж байгаад больсон гэдгийг нь үгүйсгэхийн тулд тэр үеийн удирдлагууд хэсэг сенсаацласан. Тухайн үед Өвгөнхүү гуай "Би зөвлөх нь байсан. Хэлэх гэж байсан үгэнд нь тийм өгүүлбэр байгаагүй" гээд л цаас үзүүлээд яриад байсан шүү дээ. Гэтэл надад хамгийн сүүлчийн хувь гэж бичсэн хувийнх нь дараагийн хувь нь байгаа юм. Нэг ёсондоо өөрчилсөн үг нь гэсэн үг. Тухайн үед байнгын хороодын дарга нараар ажиллаж байсан хүмүүст ч тэр хувь нь очсон байх ёстой. Аав маань яг нас барахаасаа өмнөх өдөр тэр хувиудыг тараалгасан байдаг юм.

-Тэгэхээр бугшсан асуудлыг аль эрт олоод харчихсан байсан байх нь ээ?
-Аль эрт эрүүл зам руу гарах гэж байсан асуудал тухайн үед хэдэн хүний дуугүй болсноос болоод засраагүй. Харин одоо дотроосоо задарч эхэлж байна. Тиймээс энэ задрал бол эрүүл үзэгдэл. Үүнтэй холбоотой Булган аймагт намайг нэр дэвшүүлэхгүй гэж бодож явдаг хүмүүс одоо ч гэсэн тэр хэвээрээ л байж л байна. Гэхдээ манай нутгийнхан бүгдийг мэдэж байгаа байх аа.

-Тэгвэл өнөөдөр энэ задралын үр дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж урьдчилан тооцоолчихоод хаашаа чиглүүлэх вэ гэдгийг шийдээд байгаа дүр зураг ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ чинь жинхэнэ утгаараа задрал биш юм биш үү?
-Хэрэв тийм зүйл ажиглагдаад байгаа бол Ц.Нямдорж сайд чинь их хүчтэй хүн юм биш үү. Тэгвэл сайн л байна шүү дээ. Нэг нь энэ задралыг нь эрчимжүүлж өгөөд зөв тийш нь залаад шударга ёсыг тогтооё гэж байгаа бол үүнийг дэмжинэ. Яагаад болохгүй гэж. Өнөөдөр идээ, бээр шиг бугшсан зүйлийг гаргаж хагалаад эрүүлжүүлье гэж байгаа бол сайн л байна шүү дээ. Аливаа нийгэмд эрчтэй зүйл хэлээд алдаа мадгийг нь залруулаад явдаг хүн нэг байтугай нэлээн хэд байх ёстой болов уу.

-Ардын намынхан иргэний хөдөлгөөнийхнийг элсүүлж эхэлсэн. Б.Лхагважав элссэн. Одоо С.Ганбаатар элсэх сураг гараад байгаа. Энэ үйл явцыг юу гэж харж байгаа вэ?
-Нийгэмд танигдсан хүмүүсийг намдаа элсүүлэх нь улс төрийн намуудын үйл ажиллагааны нэг хэлбэр. Үүнийг хийж чадаагүй намуудын хохь л болж байгаа юм. Энэ хүмүүс гадаа яриад нам дотор байгаа хүмүүсээс илүү ард түмэнд таалагдаад байгаа зүйл байхгүй. Гадаа хөмсөг зангидаад ярьж байсны оронд миний хажууд суучихаад ханцуйгаа шамлаад, хөлсөө гоожуулаад ажлаа хий л дээ гэж хэлье. С.Ганбаатар оройтож байна. Хурдхан шийдээ гаргаад манай намд элс л гэмээр байна. Намд элсээд Үйлдвэрчний эвлэлийн холбоогоо удирдаад явж яагаад болохгүй гэж. Харин ч тухайн байгууллагынхаа бодлогыг намын бодлогод оруулж ирээд явбал ажлаа жинхэнэ утгаар нь хийнэ гэсэн үг.

-Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс алдагдсан судалгаанд Ардын намын рейтинг буурсан тухай дурьдсан байсан. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна?
-Ийм судалгаа хийсэн гэдгийг хэн ч хараагүй шүү дээ. Гэхдээ тийм яриа гарсан байсан. Тэгж ярьж байгаа хүмүүс нь зорилготой л байх. Намаас судалгаа алдсан уу гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ Б.Одхүү даргыг сольсныг бодоход дотор нь ямар нэгэн зүйл болсон болов уу гэж хардаад байгаа. Бага хурлаар бүх зүйл тодорхой болох байх. Гэхдээ рейтинг унасан байлаа ч яагаад унаад байна гэдгийг ярих ёстой юм. Намын нэр сольсон, намд байсан зарим хүн Ардын намыг янз бүрээр хэлж байна, дээрээс нь намын гишүүд ч элдвийн асуудалд орооцолдож байгаатай бүх зүйл холбогдоно. Гэхдээ сонгууль болоход бид юу хийсэн байх вэ, мөрийн хөтөлбөрөө яаж гаргах юм, сайн хүн гэдгээ яаж батлах вэ гэдэг л чухал. Үүнийгээ хийчихээд сонгогчдодоо таниулчихсан байхад тэр судалгаа үнэн байсан ч асуудал биш гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.128)
    ene etgeed chin eeree neg bugshan idee beeriin neg bizdee
    2011 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    11 цаг 58 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    20 цаг 8 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    20 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    20 цаг 16 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    20 цаг 19 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК