Филиппин улсаас Хятад, Монгол улсад суухаар томилогдсон элчин сайд Доминго Ли парламентынхаа зарим гишүүдийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Өдгөө 76 настай бизнесмэн Доминго Лиг Филиппиний ерөнхийлөгч Бэниньо Акино энэ албан тушаалд томилсон юм. Элчин сайдуудын томилгоог эцэслэн баталж хүчин төгөлдөр болгодог Томилгооны хороо хэмээх байгууллага Д.Лигийн асуудлыг авч хэлэлцээд нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй гацаанд ороод байгаа ажээ.
Д.Лиг тус хоёр улсад элчин сайдаар томилохыг эсэргүүцэж буй парламентын гишүүн Сэржио Осменья энэ хорооны нэг гишүүн бөгөөд түүний хэлсэнээр, хорооны 12 гишүүний ихэнх нь Д.Лигийн томилгоог дэмжээгүй гэнэ. Д.Ли нь нас өндөр болсоноос ийм ажил хийх чадамжгүй гэснээс гадна дипломат төлөөлөгчийн газрыг толгойлох мэргэжлийн чадвараар туйлын дутмаг хэмээн парламентын гишүүн үзэж байгаа аж. Үүнээс гадна Д.Ли нь ерөнхийлөгч Б.Акиногийн аав, өвөөтэй үе дамжсан найз нөхдийн харилцаатай байсан нь ийм томилгоо хийх шалтгаан болсон гэж эсэргүүцэгчид шүүмжилж байгаа юм. “Акиногийнхон байгаагүй бол Д.Ли Хятад, Монгол байтугай Гвинэйд ч элчингээр сууж чадахгүй” гэж С.Осменья хэлсэн байна. Ерөнхийлөгч Б.Акиногийн шийдвэр гарсанаас хойш Томилгооны хороо Д.Лигийн асуудлыг хоёр ч удаа авч хэлэлцээд байгаа бөгөөд хэрвээ гурав дахь удаагийн хурлаар энэ томилгоог 12 гишүүн бүгд дэмжихгүй бол ерөнхийлөгч шинэ хүн дэвшүүлэхээс аргагүйд хүрэх юм.
Монгол улс Филиппин улстай 1973 оны 10 дугаар сард пипломат харилцаа тогтоосон бөгөөд ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд нийслэл Манилад айлчилж байв. Манайх Филиппинээс үс арчлах зориулалтын бэлдмэл, эрэг, татуурга, гархи, чагт, жийргэвч зэрэг ган төмрөөр хийсэн зүйлс, зөөвөрлөх, тэгшлэх, сэндийлэх, цас цэвэрлэгч бусад машин механизм импортоор авч, боржин, шигтгээн, элсэн чулуу болон бусад чулуу экспортлодог байна. Одоо тус улсаас манайд сууж буй элчин сайд Франциско Ло Бенедикто ердөө өнгөрсөн оны тавдугаар сард ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан юм. Ф.Ло Бенедикто нь 1986 оноос эхлэн Филиппин улсаас Сингапур, БНСУ, Бразил, Канад, Энэтхэг зэрэг улсуудад суух элчин сайдаар томилогдон ажиллаж ирсэн туршлагатай дипломатч ажээ.