УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ ням гарагт “Зангаараа амраг” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтыг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулах тул тус аймгаас төрсөн алдартай дуучид, яруу найрагчид бүгд шахуу цуглах гэнэ. Сүүлийн гучаад жил шүлэг бичиж, нэлээд хэдийг нь дуу болгосон Д.Лүндээжанцан гишүүн өнгөрсөн жил “Болор цом”-д шүлгээ сойх нь гэсэн цуу сонсогдож байгаад таг чиг болсон билээ. Харин саяхан Төрийн ордонд оюутнуудтай уулзахдаа шүлгээ уншиж өгсөн нь тоглолтынх нь бэлтгэл ажил байсан бололтой. Тэрбээр өчигдөрөөс эхлэн УИХ-ын гишүүдэд час улаан сарнайн зурагтай, тоглолтынхоо урилгыг өөрийн биеэр тарааж явна.
Монгол улсын парламентад хоёр яруу найрагч гишүүн байдаг нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Д.Лүндээжанцан нар, хоёулаа Өвөрхангайнх. Г.Батхүү гишүүн хит болсон “Толин хул” дууны үгийг зохиосон бол Д.Лүндээжанцан мөн л хит болсон “Зангаараа амраг” зэрэг хэд хэдэн хайрын дууны шүлгийн эзэн билээ. Мөн хоёул яруу найргийн номтой юм.
Б.Баяр