АНУ-ын “Пауэль” симфони найрал хөгжмийн театрт
монгол бүсгүй авъяасаараа гайхуулан, үзэгч олныг шагшуулж байна. Түүнийг З.Номин гэдэг. Сэйнт Луизийн залуу хөгжимчдийн
симфони найрал хөгжмийн морин хийлч. Түүний тухай мэдээллийг өчигдөр тус хотын
нэгэн телевизээр “Бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс ирсэн Монгол охин “Пауэль”-ийн танхимд үзэгчдийг дуу алдуулан,
гайхашруулж байна” гэж мэдээлсэн байна.
Хоёр жилийн
өмнө Петер Майрс хэмээх залуу симфони
найрал хөгжим хөгжиж буй орнуудад очиж туршлага
судлах хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт
хөл тавьжээ. ХБК-ийн оюутнуудад мэргэжлийн хичээл заах үедээ Номинг олж харсан байна. Тэгээд
нутагтаа ирээд түүний бичлэгийг Вебстерийн их сургуулийн хөгжмийн хөтөлбөр
хариуцсан захиралд сонсгосон даруйд тал нутгийн охинд тэтгэлэг олгон сургуульдаа
элсүүлэхийг зөвшөөрчээ. Ийнхүү Номин Америк оронд авьяас чадлаа шинээр нээхээр очсон байна.
АНУ-д очсон
даруйдаа залуу хөгжимчдийн симфони найрал хөгжмийн
бүрэлдэхүүнд багтсан бөгөөд нэг жилийн дараа гоцлол
хөгжимчин нь болсон байна. Номингийн тоглолт энэ сарын 27-нд Сэйнт Луйз хотноо
болох аж.
Т.Хулан