Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын
уран бүтээлчид маргааш А.Батдэлгэрийн
“Атилла” буюу “Тэнгэрийн ташуур” балетыг тавих гэж буй. Энэхүү балетын симфони
найрал хөгжмийг удирдах АНУ-ын Стэйнфордын их сургуулийн профессор, хөгжим
судлаач, удирдаач Жиндон Кэй театрт зочлоод байгаа юм. Тэрбээр хэдийн симфони
найрал хөгжимчдийн хамт бэлтгэлдээ орсон байна. “Жиндон Кэй нь
өмнө нь Монголд ирж зочлон дуурийн театрт дэлхийн сонгодог бүтээлүүдийг удирдаж
байсан байна. Энэ удаа дуурийн театрын тайзнаа тавигдаж байгаа Монголын
үндэсний баатар Атилла”-г балетыг удирдах болсондоо баяртай байна хэмээн тэрээр ярьж
байна.
Т.Хулан