Канадын “Centerra Gold” компани 2011 оны III улирлын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Манай Бороо, Гацууртын ордоос гадна Кыргызстан улсын Кумторын уурхайг эзэмшдэг энэ компани дэлхийд томд ордог энэ уурхайгаас өнгөрсөн 6-9 дүгээр сард 141.2 мянган унц буюу дөрвөн тонн 392 кг алт олборложээ. Харин 2011 оны эхний гурван сард эдний олборлосон алтны хэмжээ 444.4 мянган унц буюу 13 тонн 824 кг болсон байна. Ингэснээр компанийн борлуулалтын орлого III улиралд 250.3 сая, эхний есөн сард 701.4 сая доллар болжээ. Энэ оны хувьд “Centerra Gold” компани янз бүрийн татвар, хураамжийн хэлбэрээр Кыргызстан улсын төсөвт 119.5 сая доллар төвлөрүүлээд байна.
Бороо, Гацууртын ордоо канадчуудад 100 хувь өгсөн Монгол улсаас ялгаатай нь Кыргызстан улс “Centerra Gold” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Тус улс төрийн мэдлийн “Кыргызалтын” компаниараа дамжуулан “Centerra Gold”-ын 77.4 сая хувьцаа буюу 33 хувийг эзэмшдэг бөгөөд энэ 11 дүгээр сарын 24-ний байдлаарх Торонтогийн бирж дээрх ханшаар тооцвол эдгээр хувьцааны үнэ нь нэг тэрбум 523 сая доллар болж байгаа юм.
1989 онд Зөвлөлтийн геологичдын нээсэн Кумторын орд 731 тонн алтны нөөцтэй бөгөөд Перугийн Янакочагийн ордын дараа дэлхийд томоороо хоёрдугаарт ордог. Манай Бороогийн ордын бүх нөөц буюу 1.5 сая унц (42 тонн) алтыг богино хугацаанд олборлож дуусгасан “Centerra Gold” компани одоо мөн өөрийн 100 хувь эзэмшдэг Гацууртын ордод олборлолт явуулах бүх бэлтгэлээ хангаад Засгийн газрын эцсийн зөвшөөрлийг хүлээж буй. Бороогоос 35 километрт оршдог Гацууртын ордод 2010 оны 10 дугаар сарын байдлаар 1.5 сая унц алтны батлагдсан нөөц тогтоогдоод байгаа бөгөөд мөн болзошгүй нөөцийн хэмжээ нь 917 мянган унцид хүрээд байгаа юм.