Өнөөдөр Монгол улсын ерөнхий
боловсролын бүх дунд сургуулийн эхний цагийн хичээлийг “Бүгд найрамдах
улсыг тунхагласан нь” сэдвээр заав. Энэ нь маргааш болох Улс тунхагласны
87 жилийн ойд зориулан хийж буй арга хэмжээний эхлэл юм.

Өнөөдөр Монгол улсын ерөнхий
боловсролын бүх дунд сургуулийн эхний цагийн хичээлийг “Бүгд найрамдах
улсыг тунхагласан нь” сэдвээр заав. Энэ нь маргааш болох Улс тунхагласны
87 жилийн ойд зориулан хийж буй арга хэмжээний эхлэл юм. Үүнээс гадна
ойн хүрээнд болох зарим үйл явдлыг УИХ-ын Тамгын газраас танилцууллаа.
Маргааш 11.40 минутад төр, засгийн албаны хүмүүс жанжин Д.Сүхбаатарын
хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх аж. Мөн
үдийн 14 цагт Бөхийн өргөөнд 87 жилийн ойд зориулсан 256 бөхийн
барилдаан эхэлнэ.
Б.Ганбилэг