Хятадын өмнөд хэсгийн Гуанзоу хотод өчигдөр химийн бодис хадгалж байсан агуулах дэлбэрчээ. Тиймээс тус хотын 6000 гаруй хүнийг тэндээс нүүлгэн шилжүүлсэн байна. Өдрийн хоёр цаг гучин минутын үед Гуанзоу хотын “Футайн” гэх химийн үйлдвэрлэл явуулдаг компаний байранд дэлбэрэлт болжээ.
Хятадын өмнөд хэсгийн Гуанзоу хотод өчигдөр химийн бодис хадгалж байсан агуулах дэлбэрчээ. Тиймээс тус хотын 6000 гаруй хүнийг тэндээс нүүлгэн шилжүүлсэн байна. Өдрийн хоёр цаг гучин минутын үед Гуанзоу хотын “Футайн” гэх химийн үйлдвэрлэл явуулдаг компаний байранд дэлбэрэлт болжээ. Хурц, шар өнгөтэй, амьсгал боогдуулдаг устөрөгчийн хлорид агаар их хэмжээгээр цацагдсан байна. Гал хамгаалагчид болон тусгай мэргэжилтнүүд одоо хүртэд тэнд ажилласаар байгаа тухай “BBC” мэдээллээ.
Өнгөрсөн хагас сайн өдөр Хятадын Хинтай хотод мөн химийн бодис дэлбэрч 14 хүн амь үргэдсэн юм.
Өнгөрсөн хагас сайн өдөр Хятадын Хинтай хотод мөн химийн бодис дэлбэрч 14 хүн амь үргэдсэн юм.
Б.Баяр