Алдартнуудтай холбоотой ховор нандин дурсгалын зүйлс цуглуулдаг Кэяа Морган гэгч Мэрилин Монрогийн даашинзыг дэрлэж, Авраам Линкольны цагийг өвөртөлж унтдаг тухайгаа “CNN”-д ярьжээ. Тэрээр М.Монрогийн үхэлд хэн нэгэн буруутай, аллага байсан гэдэгт итгэдэг нэгэн. Тиймээс энэ хавар өөрт байгаа баримтуудаа цуглуулан энэ тухай ном гаргахаар зэхэж байна. Кеяа Морган “Би М.Монротой дотно нөхөрлөж байсан тул амьдралыг нь хэнээс ч илүү мэднэ” гэжээ.
Түүх судлаач, цуглуулагч бас амжилттай яваа бизнесмэн тэрээр АНУ-ын түүхтэй холбоотой нандин гэрэл зураг, дурсгалын зүйлсийг худалдаалдаг аж. Тэрбээр 11 настайдаа энэ бизнесийг эхлүүлжээ. “Нэг өдөр хар нүдний шил, маск зүүсэн хүн дэлгүүр орж ирэхэд нь би дээрэмчин гэж бодоод их айсан. Гэтэл тэр хачин хувцастай хүн дуучин Майкл Жексон байсан юм. Майкл надаас эртний эдлэл худалдан авч оронд нь алдарт “сарны алхалт” хөдөлгөөнөө зааж өгсөн. Би энэ агуу хүмүүсийн найз байснаараа бахархдаг ” гэж сэтгүүлчид ярьжээ.
2008 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн сурталчилгаагаа хийхийн тулд түүнээс Линкольны зургийг зээлж “Түүний нүднээс юу олж харах вэ” гарчигтай томоохон өгүүлэл бичиж байв. К.Морганд Александр Македоны үеийн цэвэр алтан зоос, М.Жексоны бээлий, М.Брандогийн бүс, М.Монрогийн хайрын захидал байдаг аж.

Б.Баяр