Хагас коксжсон шахмал түлш боловсруулах үйлдвэр байгуулж буй “Аморе
Интернэшнл” ХХК, ОХУ-ын “Сибтермо” компанитай хамтарсан төсөл 75 хувийн
биелэлттэй явж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний
хорооныхон тэдний ажлыг ингэж дүгнэжээ.

Хагас коксжсон шахмал түлш боловсруулах үйлдвэр байгуулж буй “Аморе Интернэшнл” ХХК, ОХУ-ын “Сибтермо” компанитай хамтарсан төсөл 75 хувийн биелэлттэй явж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон тэдний ажлыг ингэж дүгнэжээ. Ирэх жилийн 11 дүгээр сард бүрэн хүлээлгэж өгөх уг ажлын хүрээнд түлшний агуулах болон үйлдвэрийн байрыг дуусгасан байна. Зориулалтын зуухыг нь шинэчлэх ажил 60 хувьтай байгаа бол, дамжуулах системийг байгуулах ажил 15 хувьтай явна гэж төслийн зохицуулагч Б.Батхүү тайлбарлажээ.
Хоёрдугаар ДЦС-ыг түшиглэх уг үйлдвэр жилдээ 210 мянган тонн түлш боловсруулна. “Аморе Интернэшнл” ХХК-ийн захирал Н.Баасансүрэнгийн танилцуулсанаар үйлдвэрт Багануурын хүрэн нүүрсийг түлш дамжуулах цех дээр буталж 15х15 мм хэмжээтэйгээр нунтаглаад, зуух руу тээвэрлэх гэнэ. Нүүрс “БКЗ 75-39” маркын зуухны буцламтгай давхаргад орсоноор ялгарах дэгдэмхий эд шатаж, коксжих процесс явагддаг аж. Зуухны доогуур гарсан коксжсон нүүрсийг бага зэрэг хөргөсний дараа брикет үйлдвэрлэх цехэд хүргээд хэлбэржүүлж, шахмал түлш болгодог байна. Коксжих явцад ялгардаг дэгдэмхий эд, давирхай зууханд шатахад ялгарах дулаанаар цахилгаан энерги гаргах ажлыг монгол инженерүүд хийж байгаа аж.
Б.Ганбилэг