Байгаль орчны нөхөн төлбөр болон хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбоотой Эко хуулийн төслийг ирэх долоо хоногт БОАЖын сайд Л.Гансүх УИХ-д танилцуулахаар бэлдэж байна. Тус яамнаас өнөөдөр хэрэгжиж буй байгаль орчинтой холбоотой 30 хуулийг 22 хууль болгож багцлахаар болжээ.
Байгаль орчны нөхөн төлбөр болон хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбоотой Эко хуулийн төслийг ирэх долоо хоногт БОАЖ-ын сайд Л.Гансүх УИХ-д танилцуулахаар бэлдэж байна. Тус яамнаас өнөөдөр хэрэгжиж буй байгаль орчинтой холбоотой 30 хуулийг 22 хууль болгож багцлахаар болжээ. Л.Гансүх сайд “Ялангуяа, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, орчны бохирдлын асуудлыг чангатгахыг бид хичээж байгаа. Эко хууль бол татвартай холбоогүй, бие даасан хууль” гэлээ. Нарийн мэдээллийг УИХ-ын чуулганд өргөн барьсны дараа хэлнэ гэв.
Б.Баяр