
Өнөөдөр Буриадын дуурь бүжгийн театрт алдарт дуучин Владимир Буруевын 75 насны ойд зориулсан “Баритонуудын парад” хэмээх концерт болж байна. Концертод Монголоос, П.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Ч.Энхтайван, Л.Линховоины нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриадаас тус улсын ардын жүжигчин Тогмид Танхаев, гавъяат жүжигчин Дорж Шагдуров, Мэргэн Санданов, Мөнхзул Намхаев, Якутаас Италийн олон улсын уралдааны шагналт А.Емельянов нар оролцож байна. Концертод оролцогч баритон хоолойтнууд орос, буриад, монгол, якут ардын дуунуудаас гадна Жузеппе Верди, Жорж Бизе, Петр Чайковский, Вольфганг Моцарт, Жоаккино Россини, Ружеро Леонкавалло, Антон Рубинштейн нарын дуурийн аринуудыг дуулах ажээ.

