зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин Н.Төмөрхуяг төрийн одонгоор шагнууллаа

2011-11-25
0
ЖИРГЭХ
Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан  хүмүүст Монгол Улсын цол, одон, медаль өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.

Үндэсний болон дэлхийн  сонгодог бүтээлүүд, түүхэн ба орчин үеийн сэдэвтэй жүжгүүдэд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бүтээж уран чадварлаг жүжиглэлтээрээ ард олондоо танил болсон төдийгүй драмын урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Мажигсүрэнгийн Цолмонбаатарт Монгол улсын гавьяат жүжигчин цол олон сайхан уран бүтээлээ сонсогч олондоо хүргэж явсан чөлөөт уран бүтээлч дуучин Намдагийн Төмөрхуяг нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ойдовын Адъяа, Монголын Паралимпийн хөнгөн атлетикийн холбооны тамирчин Банзрагчийн Батдорж, хоёрдугаар цахилгаан станцын диспетчир инженер Бигазын Тумархан, Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан Жигжидийн Домид, Монголын шатрын холбооны багш, дасгалжуулагч, олон улсын шатрын холбооны мастер Жамбалдоогийн Лхагваа, ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын хэлтсийн дарга, хурандаа Жигжидсүрэнгийн Ганхүүд Цэргийн гавьяаны улаан тугийн одон,

“Мөнхийн үсэг” ХХК-ийн сантехникч Цэндийн Бөндөг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нярайн тасгийн их эмч Цэдэнгомбын Лхамсүрэн, Нийслэлийн 50 дугаар сургуулийн шугам зургийн багш Санжаасүрэнгийн Мөнхцэцэг, Гангар Инвест ХХК-ийн цахилгаанчин Лхамаагийн Урантүлхүүр, Атар өргөө ХК-ийн технологийн ажилчин Давгын Хандсүрэн нарын долоон хүнд Алтан гадас одон,

БХЯ-ны  АДХЦ-ийн командлалын оператив удирдлагын ерөнхий инженер, хурандаа Очирын Энхбаяр нарын хоёр хүнд Цэргийн гавьяаны одон,

УБТЗ-ын Суудлын вагон депод вагоны үйлчлэгч Сандуйн Байгалмаа, Монголын цахилгаан холбоо ХК-ийн үйлчлэгч Дэмчигсүрэнгийн Гандиймаа, 3 дугаар амаржих газрын сувилагч Гэндэнжавын Сүрэнхорлоо нарын таван хүнд Хөдөлмөрийн хүндэт медаль,

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн жолооч, засварчин, ахлах ахлагч Жадамбаагийн Ганбат, Онцгой байдлын газрын аврах тусгай ангийн штабын шүхрийн ахлах зааварлагч-нисэн ажиглагч, шадар ахмад Янжиндуламын Эрдэнэбилэг нарын гурван хүнд Цэргийн хүндэт медаль гардуулан баяр хүргэж үг хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Улс тунхагласны 87 жилийн ойгоор хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр төрийнхөө өндөр шагналыг хүртсэн Та бүхэнд болон нийт ард иргэддээ халуун баяр хүргэе. Энэ жил олон ой давхацсан их сайхан жил болж байгаа. Манай олон ард иргэд өөрсдийнхөө хөдөлмөр бүтээлийг үнэлүүлж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх аа. Ер нь өмнөх түүхийн үнэ цэнэ, бахархал хойч үеийн үргэлжлэл болж, өнөөдрийг цогцлоож явдаг. Хойч үе нь өнгөрсөн түүхээрээ бахархаж, ахмад буурлуудаа дээдэлж, хөгжил дэвшлийн алтан хэлхээг мөнхлөн дэвжээж явах учиртай.

Монгол түмний түүхэн хүндэтгэлт ойн жилүүд давхацсан мөчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа та бүхэн бол нийт шагнал хүртэгсэд бол  манай орны  шилдэг иргэд билээ. Өнөөдөр шагналаа гардан авсан эрхэм хүмүүс маань олон салбарын төлөөлөгч байгаад би баяртай байна. Түүний нэг, урлагийн алтан үеийнхэнтэй тайз, дэлгэцийн 60 гаруй томоохон бүтээлийг туурвилцаж олны зүрх сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээсэн жүжигчин Мажигсүрэнгийн Цолмонбаатар өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Та нарын дунд эрдэм шинжилгээний ажилтан, инженер, дунд сургуулийн багш, эмч, уран бүтээлч, тамирчин, ажилчин, сантехникч, слесарьч, гагнуурчин, үйлчлэгч, сувилагч гээд төрөл бүрийн ажил мэргэжлийнхэн байна. Бас гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмадуудын маань төлөөлөл ч орсон байгаа. Та бүхнийг  ажил, хөдөлмөртөө шамдан амжилт гаргах боломж нөхцөлийг бүрдүүлсэн гэр бүлийнхэн, хамт олонд тань бас баяр хүргэе. Ингээд шагнал авсан нийт иргэддээ болон ард түмэндээ улс тунхагласны 87 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, их амжилтыг хүсэн ерөөж байна” гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    12 цаг 4 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    20 цаг 13 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    20 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    20 цаг 22 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    20 цаг 25 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК