
ОХУ-ын Забайкальскийн хязгаарын шинжлэх ухааны номын санд
Буриад-Монголын алдарт эрдэмтэн Жамсраны Цэвээний мэндэлсэний 130 жилийн
ойд зориулсан “Угсаатны зүйч, Оросын нэртэй дорно дахины судлаач
эрдэмтэн” хэмээх үзэсгэлэн нээгдэв. “Төв Азийн монгол угсаатан ард
түмнүүдийн түүх, соёлыг судлах явдал бол Ж.Цэвээний амьдралын утга учир
байлаа” гэж үзэсгэлэнг зохион байгуулагч Валентина Жалсанова хэлжээ.

ОХУ-ын Забайкальскийн хязгаарын шинжлэх ухааны номын санд Буриад-Монголын алдарт эрдэмтэн Жамсраны Цэвээний мэндэлсэний 130 жилийн ойд зориулсан “Угсаатны зүйч, Оросын нэртэй дорно дахины судлаач эрдэмтэн” хэмээх үзэсгэлэн нээгдэв. “Төв Азийн монгол угсаатан ард түмнүүдийн түүх, соёлыг судлах явдал бол Ж.Цэвээний амьдралын утга учир байлаа” гэж үзэсгэлэнг зохион байгуулагч Валентина Жалсанова хэлжээ. 1936 онд тэрбээр хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг эрдмийн зэрэг хамгаалуулалгүйгээр шууд олгож байсныг тэрбээр мөн дурьдав. Ж.Цэвээний цуглуулсан ардын аман зохиол, түүх угсаатны зүй, хэл шинжлэлийн өдий төдий материал Санкт-Петербург, Москва, Эрхүү, Улаан-Үд, Чита, Улаанбаатарын мүзэйнүүдэд байдгийн нэг хэсгийг үзэсгэлэнд тавьжээ. Мөн нас нөгчсөн хойно нь хэвлэгдсэн номууд, тухайлбал “1903-1907 оны аяллын тэмдэглэл”, “1908-1909 оны аяллын тэмдэглэл”, “Айдуурай мэргэн”, “Мэньелтэ Мэргэн”, “Ононой хамнигадай ульгэрнуудhээ”, “Еренсей”, “Долоодой убгэн” зэрэг ололн бүтээлийг дэлгэжээ.