Монголын хөнгөн атлетикийн холбооноос 2014 онд зохиогдох хүүхдийн олимпийн наадамд оролцох тамирчдыг бэлтгээд эхэлжээ. Тэд олимпод оролцох “Намрын тэргүүн”сорилго тэмцээнийг энэ сарын 11 нд зохион байгуулжээ. Уг тэмцээнээс долоон эмэгтэй гурван эрэгтэй тамирчин сурагчид шалгарсан байна. Тэмцээнд долоон сургуулийн 40 сурагч өрсөлдсөнөөс шалгарч үлдээд байгаа дээрх арван сурагчийг олимпийн тэмцээнд бэлтгэж эхэлжээ.
Т.Хулан