“Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй саяхан гарсан золгүй явдлын талаар ямар арга хэмжээ авч байгаатай танилцахаар “Чайна” кэмпийн төслийн талбайд өнгөрсөн лхагва гарагт очжээ. Тус кэмпийн гал тогоонд ажилладаг байсан “З” гэгч залууг амиа хорлосон эсвэл хэн нэгэн амийг нь егүүтгэсэн талаар тодорхой хариу өгөхийг ажилчид нь хүссэн юм. Оюутолгойн хэвлэлийн төлөөлөгчид “Цагдаа нар шалгаж байгаа” гэхээс өөр тодорхой хариу өгөхгүй байсаар долоо хонолоо. Зарим нь ажилчид нь ч ажил хаяж эхэлсэн тухай албан бус эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Тиймээс газар дээр шалгалт хийгээд ирсэн эрхэм захирал нь арай өөр хариу хэлэх байх гэж ажилчид нь хүлээж байв. Гэсэн ч өчигдөр захирлын тушаалаар менежерүүд нь ажилчдаа цуглуулан байж хийсэн мэдэгдэл нь мөн л “шалгаж байна” гэсэн бөөрөнхий хариулт байв.
“Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй саяхан гарсан золгүй явдлын талаар ямар арга хэмжээ авч байгаатай танилцахаар “Чайна” кэмпийн төслийн талбайд өнгөрсөн лхагва гарагт очжээ. Тус кэмпийн гал тогоонд ажилладаг байсан “З” гэгч залууг амиа хорлосон эсвэл хэн нэгэн амийг нь егүүтгэсэн талаар тодорхой хариу өгөхийг ажилчид нь хүссэн юм. Оюутолгойн хэвлэлийн төлөөлөгчид “Цагдаа нар шалгаж байгаа” гэхээс өөр тодорхой хариу өгөхгүй байсаар долоо хонолоо. Зарим нь ажилчид нь ч ажил хаяж эхэлсэн тухай албан бус эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Тиймээс газар дээр шалгалт хийгээд ирсэн эрхэм захирал нь арай өөр хариу хэлэх байх гэж ажилчид нь хүлээж байв. Гэсэн ч өчигдөр захирлын тушаалаар менежерүүд нь ажилчдаа цуглуулан байж хийсэн мэдэгдэл нь мөн л “шалгаж байна” гэсэн бөөрөнхий хариулт байв. Үүнд,
“11 дүгээр сарын 17-ны Пүрэв гарагт төслийн талбайн ариун цэврийн өрөөнд гэрээт компанийн эмэгтэй ажилтан руу нэг эрэгтэй дайрсан байна. Эмэгтэй гэмтэж бэртээгүй бөгөөд түүн рүү дайрсан хүнийг олж илрүүлэн, хариуцлага хүлээлгэх ажилд холбогдох эрх бүхий байгуулагатай хамтран ажиллаж байна.
Мөн 11 дүгээр сарын 19-ний Бямба гаригт “Си Ай Эс” хэмээх Францын гэрээт компанийн ажилтан монгол залууг төслийн талбайд нас барсан байхыг олсон бөгөөд одоо цагдаагийн байгууллага уг хэргийг шалгасан хэвээр байна” гэжээ. Харин Оюутолгойн гүйцэтгэх захирал К.МакРей нас барсан залуугийн гэр бүлийнхэн эмгэнэл илэрхийлээд тусламж үзүүлэхээр амласан байна. Ажилтан нь амь үрэгдсэн тохиололд тусламж үзүүлэх нь аль ч байгууллагын үүрэг. Шалгалт хийгээд ирсэн ноён дарга тодорхой зүйл ярихгүй байгаа нь хэргийг бүр сэжигтэй болгож байна. Хятадуудад угаасаа “харшилтай” монгол ажилчид энэ хэргийн цаана нэг “хужаа” байгаа гэж хардаж байгаа юм. Оюутолгойд ажилладаг нэгэн “Хэвлэлийнхэн л араас нь хөөцөлдөхгүй юм бол чухам юу болсоныг дараад өнгөрөөх шинжтэй байна” гэсэн юм.
Харин ажил хаялтын тухайд ноён К.МакРей “Манай гэрээт компанийн 34 ажилчин уг золгүй явдлын шалтгаанаар чөлөө авсан байгаа. Тэдний үүрэгт ажлыг бусад ажилчид ээлжлэн гүйцэтгэж байна. Эхний 34 хүн удахгүй буцаж ажилдаа орох бөгөөд тэд ажил хаяагүй. Тэдний ажлын байр нь баталгаатай байгаа” гэсэн хариулт өгсөн байна. Оюутолгойн ажилчдыг хамгаалахын тулд 200 гаруй харуул хамгаалалтынхан ажилладаг гэж дээрх мэдэгдэлд дурдсан байх юм. Үнэхээр тийм олон манаачтай юм бол яагаад шалтгаан нь тодорхойгүй хэрэг гарав гэдгийг асуумаар байна.

Б.Баяр