АНУ-ын сансар судлалын НАСА төв Ангараг гариг руу ээлжит хөлгөө нисгэлээ. Монголын цагаар 11 дүгээр сарын 26-ны 23:02 минутад хөөрсөн энэ хөлөг амжилттайгаар агаар мандлыг давжээ. 20 давхар байшингийн дайтай өндөр пуужин бүтэн есөн сарын хугацаанд явж ирэх онд Ангараг гаригт хүрэх юм. 2.5 тэрбум доллар зарцуулсан уг хөлгийг өчигдөр далайн эргийн АНУ-ын Кэйп Канавералын нисэх хүчний талбайгаас хөөргөлөө. НАСА-ын Ангараг гаригийн судалгааны лабораторийн шинжээчдийн мэдэгдэж байгаагаар хөлөг нийтдээ 556 сая км зам туулах ёстой аж.
Ангараг гариг дээр амьдрал байгаа эсэхийг илүү нарийн судлах юм. Нянгийн түвшинд ч амьдрал байгаа эсэхийг тогтоох гол зорилготой. Хэрэв үр дүн сайн гарвал 2030 онд хүн нисгэхээр зорьж байна. Сансар судлалаар дэлхийд томоохон байр суурь эзэлдэг ОХУ 2030 онд Ангараг руу хүн нисгэхээ мэдэгдээд байгаа юм.

Б.Ганбилэг