Улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын начин Э.Энхбат үзүүрлэжээ. Энэ жил улсын арслан До.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх хүчээ үзсэн байна. Өнгөрсөн жилийн улс тунхагласны ойн барилдаанд 128 бөх барилдаж байсан юм.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Туушин” компанийн бөх, улсын гарьд Н.Ганбаатар, Булган аймгийн Могод сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх, улсын начин Э.Энхбат нар үзүүр түрүүнд үлдэхийн тулд улсын арслан До.Ганхуяг, улсын харцага Ц.Содномдорж нарыг шөвгийн дөрөвт давжээ.

Б.Ганбилэг