Оросын нэгдсэн намаас одоогийн ерөнхий сайд Владимир Путиныг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсноо мэдэгдлээ. Ирэх жилийн гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Дмитри Медведевийн гол өрсөлдөгч нь Путин байх болно. Нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга Сергей Неверовын мэдэгдэлдээ “Оросын ард түмэн Путиныг шилдэг улс төрч гэдгийг мэднэ. Тэр Оростоо хамгийн шилдэг улс төрч гэдгийг ямар нэг илүү зүйл нуршилгүйгээр бүгд хүлээн зөвшөөрөх байх” гэжээ.
Долоо хоногийн дараа буюу 12 дугаар сарын дөрвөнд оросын парламентын сонгууль болох бол 2012 оны гуравдугаар сарын 4-нд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аж.
Долоо хоногийн дараа буюу 12 дугаар сарын дөрвөнд оросын парламентын сонгууль болох бол 2012 оны гуравдугаар сарын 4-нд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аж.
Б.Ганбилэг