Дэлхийн эргэн тойронд интернэт хэрэглэгчид 2011 онд сонгосон хамгийн муу нууц үгс/password/-ийг нэрлэлээ. Эдгээр нууц үгс нь хакеруудын халдлагад хамгийн их өртсөн сайт, хэрэглэгчийн мэдээллээс гаргасан үр дүн гэнэ. Тиймээс энд нэрлэх 25 нууц үгийг та хэрэглэдэг бол даруйхан шинэчилэхийг санал болгоё. Хялбарыг бодож хэт энгийн нууц үг сонгох нь таны хувийн мэдээлэл болон ажил албаны зарим нууцыг хулгайлах эрсдэлтэй. Эсвэл таны хаягийг ашиглан хулгай хийх, нууц мэдээлэлд халдах, бусдыг гутаан доромжлох зэргээр сөрөг байдлыг үүсгэх магадлалтай.
1. password
2. 123456
3.12345678
4. qwerty
5. abc123
6. monkey
7. 1234567
8. letmein
9. trustno1
10. dragon
11. baseball
12. 111111
13. iloveyou
14. master
15. sunshine
16. ashley
17. bailey
18. passw0rd
19. shadow
20. 123123
21. 654321
22. superman
23. qazwsx
24. michael
25. football
Мөн эдгээр дээр нэмээд ихэнх хүн өөрийн нэр, төрсөн он сарыг хийдэг бөгөөд энэ ч мөн найдвартай нууц үг биш юм. Тэгвэл нууц үгийг яаж сонгох хэрэгтэй вэ?
Хамгийн эхэнд өөр үсгийн төрлийг сонговол эрсдэл буурна. Жишээ нь бид ихэнхдээ латин үсгээр нууц үг бичдэг бол монгол үсгээр хийвэл хилийн чанадаас халдах магадлалыг багасгах болно. Мөн үсэг тоог хослуулах нь бас нэгэн сайн арга. Хэрэв боломжтой байвал тусгай тэмдэгтүүдийг/нэмэх, хасах, цэг, таслал гэх мэт/ сонгоход илүүдэхгүй. Хоёрдугаарт, нууц үгийн тэмдэгтийн тоог доод тал нь найм байхаар тооц. Наймаас дээшлэх тусам хакерууд нууц үгийг олох боломж багасах юм. Хоорондоо зай авсан, эсвэл доогуур зураасаар тусгаарласан хэд хэдэн үгийг ч хийж болно. Гуравдугаарт, интернэт сайт болон хэрэглэгчийн нэртэй төсөөтэй үгсийг нууц үгэндээ бүү оруул. Мөн давхар хаягаар баталгаажуулсан байвал сайн.

Б.Ганбилэг