Өнөөдөр бага хурлаа хийх гэж буй МАН-ын удирдлагууд өглөө 8 цагаас эхэлж Засгийн газрын ордны А зааланд хуралдаж байна. Удирдах зөвлөлийнхөн бага хураар хэлэлцэх зарим асуудлуудыг тодорхой болгож мөн намын даргын тавих илтгэлийг хэлэлцэж байгаа юм. МАН-ын эмэгтэй нарийн бичгийг сонгох болон ирэх сонгуулийн зохион байгуулалтын талаар хэлэлцэх МАН-ын бага хурал өнөөдөр 10 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ.