зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баярцогт: Цалинг ирэх дөрөв болон аравдугаар сард нэмнэ

2011-11-28
0
ЖИРГЭХ
Сангийн сайд С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
    Сангийн сайд С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-2012 нэгдсэн төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьснаас хойш хэтэрхий том төсөв боллоо гэдэг шүүмжлэл дагуулсан. Намын бүлгүүд төвсийн зарлагыг танахаар ажиллаж байр сууриа нэгтгэсэн байна. Төсвийн орлого зарлагыг ямар хэмжээгээр танахаар болов?

-Манай улсын эдийн засаг ирэх онд ойролцоогоор 20 хувиар өснө гэсэн тооцоо бий. Засгийн газраас УИХ-д 2012 оны төсвийн төслийг өргөн барихдаа төсвийн орлогыг 6.4 их наяд гэж тооцсон байсан. Харин сүүлд нягталж үзээд 5.8 байхаар тооцлоо. Мөн төсвийн зарлагыг 7.1 их наяд байхаар өргөн барьсныг 6.2 болголоо. Ингэснээр ойролцоогоор 1.1 их наяд төгрөгийг танаж байгаа юм.

-Төсвийн зарлагыг 900 тэрбумаар танасан байна. Төлөвлөсөн ямар хөрөнгө оруулалтуудыг хассан бэ?
-Зарлагаа 7.1 гэж тооцсон байсныг 6.2 их наяд болгосон. Ингэснээр ойролцоогоор 900 гаруй тэрбум төгрөгийгтөсвийн зарлагаастанаж байгаа юм. Үүний 200 орчим тэрбумыг нь хө- рөнгө оруулалтын зардлаас хассан. Ингэж хасах болсны гол зарчим нь шинэ контооруудыг 2012 онд барихаа больё. Мөн шаардлагагүй машин, тоног төхөөрөмжүүдийн зардлыг багасгая гэдэг зарчим байлаа. Үүнээс гадна 2011 оны төсвийн тодотголоор 2012 оны төсөвт орох байсан зарим хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн учраас хөрөнгө оруулалтад их хэмжээний мөнгө төсөвлөх шаардлагагүй гэж үзсэн.

-Үлдсэнийг нь урсгал зардлаас хассан юм уу?
-Урсгал зардлыгтанахаар томоохон хэмжээний зохицуулалт хийсэн. Үүний үр дүнд төлөвлөсөн зарлагаасаа багагүй хэмжээний хөрөнгийг таналаа. Тухайлбал, цалин, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой 600 орчим тэрбум төгрөгийн зардал гарна хэмээн өмнө нь тооцож байлаа. Энэ тооцоогоор бол төрийн албан хаагчдын цалинг гурав, тавдугаар сард нэмэх байсан. Гэвч энэ нэмэгдэл нь хугацааны хувьд хэтэрхий ойрхон байгаа тул инфляцыг хөөрөгдөж болзошгүй гэж тооцсон учир дөрөвдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-нд нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдлээ. Мөн суурь тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлэх замаар ирэх оны гурав, тавдугаар сарын 1-нд тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулъя гэж төлөвлөсөн байсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад бидний өргөн барьсан хуулийн төсөлд өөрчлөлт орсон тул суурь тэтгэврийн тогтолцоогүйгээр тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэхээр боллоо. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд урсгал зардлаас 320 орчим тэрбум төгрөгийг таналаа.

-Гишүүдийн нэг тэрбум төгрөгийг гурва! тэрбум боллоо гэсэн яриа гарч байна Энэ үнэн үү?
-Үгүй. Тийм асуудал байхгүй. Урьд Засгий! газраас өргөн барьсан төсвийн төслийн орлогы гишүүд 76 тэрбумаар нэмэгдүүлээд хувааж авдаг байсан. Харин энэ удаа Засгийн газраас өргөн барьсан төсвийн зарлагаас 900 тэрбумыг хасчихаад байхад ийм зүйл байх боломжгүй.

-Төсвийн орлогод тусгаад байсан БНХАУ-аас авах буцалтгүй тусламж хойшилсон гэсэн. Энэ буцалтгүй тусламжийг томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөөд байсан байх аа?
-БНХАУ-аас буцалтгүй тусламж хэлбэрээр авах 80 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан байсан. Төлөвлөж байснаар бол ирэх сарын 1-ний дотор БНХАУ-ын Засгийн газартай тохиролцоонд хүрэх байсан ч хугацаандаа амжихааргүй болсон учир нэгдсэн төсвийн орлого, зарлагаас хассан. Гэхдээ БНХАУ-ыг Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ буцалтгүй тусламж авсан тохиолдолд юунд зарцуулахыг тухайн үед нь шийдэж болно. Ер нь 2012 онь төсөвт гадаадын зээл тусламжийн орлогын боломжтой хамгийн их хэмжээгээр нь тооцсон байсан. Хэлэлцүүлгийн явцад зээл, тусламжийн хэлэлцээрийн явцаас шалтгаалан 40 орчим хувийг нь хассан. Ингэснээр төсвийн төслөөс 200 гаруй тэрбум төгрөгийг танаж байгаа юм.

-Зарим хүн ирэх оны төсвийн төсөлд ДНБ-ий өсөлтийг буруу тооцсон байж магадгүй гэсэн эргэлзээтэй байгаа юм билээ. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлл ДНБ-ийг нэрлэсэн үнээр 18 их наяд гэж тооцсон байсан. Үүнийг өөрчилж 16 их наяд байхаар тооцлоо. Хоёр их наядаар багасгасны дүнд ДНБ-ий алдагдал 700 гаруй тэрбум төгрөг буюу 4.1 хувь байсныг 348 тэрбум төгрөг болгож, гурван хувь руу буурч байгаа юм. Ингэснээр 2013 оноос ДНБ-ий алдагдал хоёр хувь ба түүнээс бага байна гэсэн зорилтдоо бүрэн нийцэхээр байгаа юм.

-Монголбанкны удирдлагууд ирэх оны төсвийг ядаж нэг их наядаар таначих юм бол инфляцыг хэтэрхий хөөргөхгүйгээр барьж болно гэж байсан. Тэдний энэ санал төсвийн төслийг 1.1 их наядаар танахад нөлөөлсөн үү?

-Тийм. Монголбанкнаас мөнгөний бодлогыг өргөн барихдаа Засгийн газраас өргөн барьсан 2012 оны улсын төсвийн төслийг нэг их наядаар бууруулбал, инфляцыг барих боломжтой гэж байсан. Харин одоо инфляцын дарамт үүсэхгүй байх. Монголбанкнаас гадна ОУВС, Дэлхийн банкнаас өгсөн зөвлөгөөнүүдийн дүнтэй бараг ойролцоо болгож чадсан гэж үзэж байна. Ер нь УИХ нэлээд ажил хэрэгч байдлаар төсөвтөө хандаж, ирээдүйн тогтвортой байдлаа хангах чиглэлд сайн ажиллаа.

-Тогтворжуулалтын санд хэчнээн төгрөг хуримтлагдаад байгаа вэ?
-Тогтворжуулалтын санд энэ жил 218 орчим тэрбум төгрөг байна. Ирэх жил 381 орчим тэрбум төгрөгийг цуглуулна гэж тооцсон. 2012 онд тогтворжуулалтын сан нийтдээ 600 орчим тэрбум төгрөгтэй болно гэж үзэж байгаа. 2008-2009 оны эдийн засгийн хямралаас манай улс маш сайн сургамж авсан. Манай Төсвийн тогт- вортой байдлын тухай хуулийг дэлхийн хэмжээнд хамгийн сайн төсвөө тогтворжуулсан хууль гэж үздэг.

-Тогтворжуулалтын санд ашигт малтмалын үнийн зөрүүнээс мөнгө төвлөрдөг. Зэс, нүүрс гэх мэт экспортын голлох бүтээгдэхүүний үнийг төсөвт хэдээр тооцсон бэ?

-Хямрал болоход манайд хамгийн түрүүнд ашигт малтмалын үнэтэй холбоотой эрсдэл нүүрлэдэг. Тиймээс төсвийн төслийг боловсруулахдаа ашигт малтмалын үнийг дэлхийн зах зээл дэх ханшнаас маш бага үнийн дүнгээр тооцсон. Тухайлбал, зэсийн үнийг дэлхийн зах зээл дээрх ханшнаас 4000 гаруй ам.доллараар бага тооцсон. Энэ мэтээр Тогтворжуулалтын сангаар дамжуулан эдийн засгийн эрсдэлтэй байдлаа хамгаалж байгаа. Өөрөөр хэлбэл, даатгуулсан гэж үзэж болно.

-Хөгжлийн банктомоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх үүрэгтэй ч одоохондоо тодорхой ажил хийгээгүй байна. Ирэх оны төсөвт Хөгжлийн банк санхүүжүүлэх хэмжээний томоохон бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө суусан уу?

-"Улаанбаатар төмөр зам"-ын дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор 150 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан байгаа. Мөн есөн автозам дээр 180 тэрбум, Дундговь, Мандалговийн чиглэл дэх эрчим хүчний шугамд 50 тэрбум төгрөг суулгасан. Ирэх жилээс эхлээд ийм том асуудлууд төсөвт суухгүй. Хөгжлийн банк санхүүжүүлнэ.

С.Шийлэгтөмөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • songuul bolhoor t1 teh yma (202.131.230.202)
    nemle gd yahwe de huwiin company bas nemeh bish oor oligtoi ym hj boldoggvi l ym bhda dandaa nvd huursan ym hj bhn
    2011 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    7 цаг 7 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    15 цаг 17 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    15 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    15 цаг 25 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    15 цаг 28 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК