“Рецедив” гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэг 2009 оны нэгдүгээр сарын 8-нд Баянгол дүүрэгт өөрийн найз нартайгаа архидан, нэг найзынхаа амийг хөнөөн, ээжийг нь хүчиндсэн хэрэг үйлдсэн билээ. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард товлогдсон ч хойшилсон юм. Харин тэрээр тухайн өдөр батлан даалтад гарч, Баянзүрх дүүрэгт оршин суух өөрийн найз охин Д-г аав ээжийнх нь хамт хөнөөсөн. Түүний хэргийг нэгтгэн Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоон өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн шүүх рүү шилжүүлээд байсан юм. Харин шүүх хурал лхагва гаригт 10.30 цагаас товлогджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар шүүнэ. Шүүх хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.Төмөрхүү, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцох аж.
Б.Чимэг