Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилын шүүх хурал энэ сарын 8-нд болж, түүнд оноосон цаазын ялыг хэвээр баталсан билээ. Гэвч тэрээр хэргийг үйлдээгүй хэмээн давж заалдсан байна. Түүнийг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутган ялын дээд хэмжээ оноосон юм. Мөн Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгасан билээ. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, насанд хүрээгүй хүний амь нас хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх хэргийг давтан үйлдсэн хэрэгт буруутгаж, өмнө нь цаазын ял оноож байсан юм. Гэвч тэрээр хэргээ хүлээхгүй хяналтын шатны шүүхэд хандсанаар өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
Б.Чимэг