Өнгөрсөн ням гаригт Нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн арван дуудлага ирж, НОБГ-ын Аврах, гал унтраах 10, 26, 29, 34, 63 дугаар ангийн тасгууд ажиллажээ. Иргэдийн 98,5 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалж, харин 5,8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Дуудлагын ихэнх хувийг гэр хороолол дахь амины байшингийн тааз, дээврийн хэсгүүд яндангийн цонолтоос гарсан галын дуудлага эзэлж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний гудамжинд 8х10 метрийн хэмжээтэй байшингийн тааз дээврийн хэсэг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн гудамжинд 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужарбуланд 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг яндангийн цонолтоос шатаж байсныг гал сөнөөгчид унтраасан байна.
Сүүлийн үед яндангийн цонолтоос шалтгаалсан галын дуудлага ирэх болсон тул гэр, байшингийнхаа янданг шатах материалаас тусгаарлах, төмөр хаалт хийх, пийшин зуухнй аюулгүй байдлыг хангах НОБГ-аас анхааруулж байна.

Б.Чимэг