Дэлхийн зах зээл дээрх төмрийн хүдрийн үнэ сүүлийн жилүүдэд өссөөр тонн тутам нь 200 ам.долларт хүрээд байгаа ч Хятад улс үйлдвэрлэлтээ нэмэгдүүлснээр буурах магадлалтай байгаа тухай "NDTV" мэдээллээ. Учир нь, дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч, төмрийн хүдрийн томоохон худалдан авагч Хятад улс Монголтой залгаа хилийн ойролцоо 4-5 тэрбум тонны нөөцтэй төмрийн хүдрийн орд илрүүлээд байгаа аж.
Шинжээчдийн таамаглаж буйгаар, энэ нь дэлхийн зах зээл дээрээс хийх Хятадын худалдан авалтад нөлөөлөх бөгөөд улмаар эрэлт багассанаар төмрийн хүдрийн үнэ буурах магадлалтай байна. Гэхдээ ойрын хэдэн сарын прогнозоор дэлхийн зах зээл дээрх төмрийн хүдрийн үнэ харьцангуй өндөр, тогтвортой байх гэнэ.

Т.Хулан