“Афганистанд буй олон улсын цэргийн хүчин 2014 онд гарахад Германы Бундесвэрийн бие бүрэлдэхүүн үлдэж үүрэг гүйцэтгэнэ” гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Томас дэ Мэзьер өнөөдөр өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэв. Түүний хэлсэнээр герман цэргүүд Афганистаны зэвсэгт хүчний албан хаагчдад төрөл бүрийн сургалт явуулах гэнэ. Харин түүнтэй хамтаар энэ ярилцлагад оролцсон Гадаад хэргийн сайд Гидо Вестервэллэ хэлэхдээ “Бундесвэрийн албан хаагчид Афганистанд буй олон улсын цэргийн хүчний нийт бие бүрэлдэхүүний дөрөвхөн хувийг эзэлдэг. Тиймээс бидэнд бусад орны ялангуяа Турк, Монголын цэргийн албан хаагчдын дэмжлэг онцгой чухал байна. Тэд ажиллагаанд хэдийчинээ олуулаа оролцоно, төдийчинээ сайн байх болно” гэжээ.