Сүүлийн үед хүүхэд зам тээврийн осол, хэрэгт өртөж амь насаа алдах, гэмтэх нь ихэсчээ. Иймд Замын цагдаагийн газар, ЗГХА-Хүүхдийн төлөө газар, УБ хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Монголын Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ-ууд хамтран жолооны курсын сургалтын хөтөлбөрийг хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар жолооны курсын удирдах ажилтнуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг маргааш “Континентал” зочид буудлын хурлын танхимд 9.30-аас 13.00 цагийн хооронд болох аж. Уулзалтаар жолооны курсын сургалтын чанарыг сайжруулахад төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх мөн зам тээврийн осолд хүүхэд өртөж буй эрсдэл, бууруулах арга зам, жолооч нарын хөдөлгөөний соёл хүмүүжлийн дутагдал замын түгжрэлд нөлөөлөх нь, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, жолооны курсын сургалтын чанарыг сайжруулахад удирдлагын үүрэг оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Б.Чимэг