Мэргэжлийн сүмогийн кюүшюү башёгийн макүшита зиндаанд Сэншё Э.Баярбат сүүлийн өдөр нэмэлт барилдаан хийж ялснаар аваргын болзол хангажээ. Зиндааныхаа 14-т бичигдэж байгаа монгол сүмоч зургаан даваа нэг унаатай сүүлийн өдрийг хүргэсэн бөгөөд ийм унаа даваатай найман бөх хоорондоо барилдаж Сэншё түрүүлжээ.
Т.Хулан