Сомалийн цэргийн Аль-Шабаб бүлгийнхэн олон улсын 16 байгууллагын тусламжийн барааг иргэдэд тараахыг хориглолоо. Үүнд НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Германы техникийн хамтын ажиллагааны агентлаг зэрэг томоохон байгууллагууд багтаж байна.
Сомалийн цэргийн Аль-Шабаб бүлгийнхэн олон улсын 16 байгууллагын тусламжийн барааг иргэдэд тараахыг хориглолоо. Үүнд НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Германы техникийн хамтын ажиллагааны агентлаг зэрэг томоохон байгууллагууд багтаж байна. Сомалийн төв болон зүүн хэсгийн иргэд аль хэдийн ган гачигт нэрвэгдэж, өлсгөлөнд автаад байгаа билээ. Үүний хажуугаар халуун хумхай өвчин тархаж, гадны улсын тусламж зайлшгүй хэрэгтэй болоод байгаа юм. “Улс төрийн шалтгаанаас болж олон мянган энгийн иргэдийг туйлдуулж байгаа нь уйваагүй явдал” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичиг Бан Ги Мун мэдэгдлээ. Аль-Шабаб бүлэг нь жуулчдын хүүхдийг хулгайлсан, дээрэм хийсэн зэрэг олон хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Б.Баярмаа