Нийслэлийн Нутгийн Зөвлөл ТББ-ынхан энэ удаад Улаанбаатарын траншейны эсрэг ажил хийхээр болжээ. Тэд иргэдээс таггүй траншейны зургийг хаягтай нь хавсаргаж ирүүлэхийг хүсч байгаа аж. Аюулгүй Улаанбаатарыг бий болгож өөрийгөө хамгаалахыг хүссэн хэн бүхэн http://www.facebook.com/YoubeCouncil пропайл руу орж зургаа оруулахад л хангалттай. Таггүй траншейнээс болж жилдээ 12-20 орчим хүн нас бардаг юм байна. Нийслэлийн захиргаанаас жилдээ 1000 орчим траншейны онгорхой нүхийг тагладаг бөгөөд нэг тагийг 120000 төгрөгөөр хийлгэдэг байна. Гэвч хүмүүс тагийг нь хулгайлж зардаг гэнэ. Траншейны тагийг хулгайлдаг асуудлыг шийдэх аргыг саяхан Дундговь аймгийн нэг иргэн олсон бөгөөд маш өндөр даралтыг тэсвэрлэх бетоноор траншейны таг хийх аргыг санаачилсан юм. Хэрвээ бетон тагаар траншейг таглаад эхэлбэл траншейны таг хулгайлагдах асуудал огт гарахаа болих юм байна.
Т.Хулан