зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Онц хүнд гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийг шүүнэ

2011-11-30
0
ЖИРГЭХ
    “Рецедив” гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийн хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 10.30 цагаас хаалттай хэлэлцэнэ.

“Рецедив” гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийн хэргийг өнөөдөр 10.30 цагаас хаалттай хэлэлцэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж байгаа юм. Шүүх хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.Төмөрхүү, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцох аж.

Б.Эрдэнэбилэг гэгч хэн бэ?  


    Яллагдагч Б.Эрдэнэбилэг 2009 оны нэгдүгээр сард  Ш.Гантулга гэх залуугийн хамт хүний аминд халдаж, дараа нь танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдан хоригдож байжээ. 2009 онд болсон хэрэгт  хамтран оролцсон Ш.Гантулгыг мөн өнөөдөр шүүх юм. Б.Эрдэнэбилэг дээрх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, хоёр жил зургаан сар цагдан хоригдож байгаад батлан даалтад гараад  байжээ.  Түүний 2009 онд үйлдсэн гэх хэргийг эргэн сөхвөл, Б.Эрдэнэбилэг гурван найзын хамт  архи уужээ.  Тэд  хоорондоо  маргалдаж, зодолдсон учир Ш.Гантулга гэх залуутай найз гэх  залуусаа хүлж орхисон байна. Гэтэл тэдний нэг нь болох М боомилогдож нас баржээ. Тэрбээр найз нараа хүлж орхиод гэрт нь очиж, дүүг нь зодон танхайрч, ээжийг нь хүчирхийлсэн байна.  Ингээд санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үү гэдэг дээр шат, шатны шүүх нь шийдэлд хүрч чадахгүй явсаар дахин  гурван хүний аминд хүрэх нөхцөл бүрдсэн аж. Энэхүү хэрэг мөрдөн байцаалтад наймар сар, прокурорын шатанд 103 хоног, шүүхийн шатанд 19 сар болжээ. Улмаар шүүхээс хоёр удаа хэргийг тасалсан ч анхан шатнаас хоёр, давж заалдах шатнаас нэг, хяналтын шатнаас нэг удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байна. Б.Эрдэнэбилэгийн найз талийгаач М  хүнд гэмтэж, хүлээстэй чигээрээ амь насаа алдсан нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр нотлогджээ. Түүний хүн амь, танхай, хүчингийн гэмт хэрэгт  Баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалдсаар байсан аж.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөн “Анхаарал болгоомжгүйгээс хүний амь хөнөөсөн” гэж үзжээ. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Б.Эрдэнэбилэгийн хэргийг Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байв. Хуульд зааснаар Б.Эрдэнэбилэгийг 24 сар буюу хоёр жил хориод, зургаан сараар хугацааг нь сунгаад нийтдээ 30 сар цагдан хорьжээ. Ингээд хуулийн дагуу цагдан хоригдох  хугацаа нь дууссан учир  өнгөрөгч зургадугаар сард батлан даалтад  гаргасан байна.  Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 26-нд болох байсан ч нэг хохирогч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж,  Б.Эрдэнэбилэг шүүх хурал хойшилсон  тэр шөнө  гурван хүний аминд хүрчээ. 

Хяналтын прокурор хариуцлага алдсан уу?


Найзынхаа аминд хүрсэн, ээжийг нь хүчирхийлж, танхайрсан гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, дахин гурван хүний аминд хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн нь хяналтын прокурорын буруу гэж хэвлэлүүд бичиж  байв. Б.Эрдэнэбилэгийн өмнө үйлдсэн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Ц.Насанбат дээрх асуудалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69.3-т Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэрэгт дөрвөн сараас, хүнд гэмт хэрэгт 12 сар, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй гэсэн заалт бий. Б.Эрдэнэбилэгийн энэ хугацаа нь дуусч цагдан хорих уу, таслан сэргийлэх өөр ямар арга хэмжээ авах тухай шийдэх хэрэгтэй болсон. Мөн хуулийн 69.10-т сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ шүүгч шаардлагатай гэж үзвэл, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулна гэснийг үндэслэн хүсэлтийн дагуу ар гэрийнх нь батлан даалтад гаргасан” гэх тайлбар өгч байжээ. Энэхүү хэрэгт прокурорыг буруутай хэмээн УЕПГ-ын Мэргэжлийн зөвлөлд хандахаа  нэр бүхий өмгөөлөгч нар мэдэгдэж байв.

Б.Чимэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    1 цаг 50 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    10 цаг 0 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    10 цаг 4 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    10 цаг 9 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    10 цаг 12 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК