Өнөөдөр дийлэнх нутгаар үүлэрхэг, төвийн болон говийн нутгийн баруун
хэсэгт цас орох төлөвтэй. Бусад нутгаар цас орохгүй. Хангайн уулсаар
15-20 хэм хүйтэн, Алтайн өвөр, говийн нутгаар 0-5 хэм дулаан байх юм.

Өнөөдөр дийлэнх нутгаар үүлэрхэг, төвийн болон говийн нутгийн баруун хэсэгт цас орох төлөвтэй. Бусад нутгаар цас орохгүй. Хангайн уулсаар 15-20 хэм хүйтэн, Алтайн өвөр, говийн нутгаар 0-5 хэм дулаан байх юм. Хөвсгөл, Хэнтийн уулархаг газарт өдөртөө 11-16 хэм хүйтэн байх бол зүүн зүгийн нутагт 9-14 хэм хүйтэн. Улаанбаатар хотод үүлших хэдий ч цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек, 11-16 хэм хүйтэн байна гэж УЦУХ-гээс мэдээллээ.
Сөүл хотод өнөөдөр 9 хэм дулаан, бороо үргэлжлэн орох юм. Харин шөнөдөө бороо зогсох ч үүлэрхэг хэвээрээ, 3 хэм дулаан хононо. Японы нийслэл хотод өдөртөө үүлэрхэг, 17 хэм дулаан. Харин шөнө бороо орох бөгөөд 9 хэм дулаан байх юм. Бээжинд өнөөдөр цэлмэг тэнгэртэй ч +4 хэм байна. Шөнө ч цэлмэг байх бөгөөд -6 хэм хүйтэн хонох төлөвтэй. Тэгвэл Москва хотод үүлэрхэг өдөр ирж байна. Өдөртөө 0 хэм бол шөнө нь -5 хэм хүйтэн хонох аж.
Б.Ганбилэг