Өчигдөр Лос-Анжелесийн шүүхэд Майкл
Жексоны эмч Конрад Муррейг шүүх хурал болж түүнд дөрвөн жилийн хорих ялыг
оноосон талаар ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Шүүгч ялын тогтоолыг уншихдаа
Конрад Муррей нь санамсар болгоомжгүйгээс дуучны аминд хүрсэн тул дөрвөн жилийн
ял оноолоо гэсэн байна. Муррейгийн өмгөөлөгч түүнд оноосон ялыг биеэр эдлэхээр
бус тэнсэн харгалзах ялаар сольж өгөөч хэмээн хүсэлт гаргасан боловч тусыг
олоогүй байна.
Шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гарсан тул Конрад Муррей өнөөдрөөс эхлэн ялаа
эдлэх аж. Түүнийг дуучинд маш
өндөр хүчтэй нойрсуулах эмийн тунг хэтрүүлэн өгсөн гэж үзэж байна.
Т.Хулан