зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Америкт сонгууль будлиантуулдаг машиныг 2012 оны сонгуульд ашиглахаар шахжээ

2011-11-30
0
ЖИРГЭХ
   Санал тоолох машин ашиглалаа гээд 2012 оны УИХ-ын сонгууль луйваргүй болно гэх баталгаа алга. Харин ч эсрэгээрээ санал тоолох автомат машин нь сонгууль будлиантуулах сайхан далим болж мэдэх зарим баримт байна. Санал хураалтын дүнг богино хугацаанд шуурхай гаргана хэмээн хөөрцөглөж байгаа ч бидэнд бодох, болгоомжлох зүйл их байна.

   Санал тоолох машин ашиглалаа гээд 2012 оны УИХ-ын сонгууль луйваргүй болно гэх баталгаа алга. Харин ч эсрэгээрээ санал тоолох автомат машин нь сонгууль будлиантуулах сайхан далим болж мэдэх зарим баримт байна. Санал хураалтын дүнг богино хугацаанд шуурхай гаргана хэмээн хөөрцөглөж байгаа ч бидэнд бодох, болгоомжлох зүйл их байна. Санал луйвардахаас сэрэмжлэх биш харин ч бүр соёлтой, боловсоноор сонгогчдын саналыг луйвардах магадлал ч цахим сонгуулиас "үнэртээд"байна.

   Ингэж хэлэх, хардах хууль бус ч гээд хэлчихэж болохоор дэндүү олон үйл явц шил дараалан өрнөлөө. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон энэ сарын 2-нд хуралдаж Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байхад сонгуулийн санал тоолох "автомат машин” нь түүнээс хамаагүй өмнө хэдийнэ тодроод байв. Өөрөөр хэлбэл, АНУ-ын ЕS&S компанийн DS200 маркийн 2005 онд үйлдвэрлэсэн сонгуулийн санал тоолох автомат машиныг хамгийн сайн нь хэмээн манай эрхэм гишүүд сонгосон байв. Тус компанийн санал болгож буй цахим саналын хайрцагтай өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл танилцаж байжээ. Бүтэн жилийн өмнө эрхэм спикерийн танилцсан бүтээгдэхүүн гэнэт "ногоон гэрэл"-ээр ямар ч өрсөлдөөн тендергүйгээр Монгол Улсын 2012 оны сонгуулийн саналыг тоолохоор болж байгаа нь олон хууль тогтоомжийг зөрчөөд байгаа нь ёстой л аз уу, эз үү гэдэг болоод байна.

   Уг нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хууль байх. Энэхүү хуулиар бол төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажилд сонгон шалгаруулалт буюу тендер зарласнаар уг ажил хуулийн дагуу явах ёстой. Энэхүү хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршдог. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалт, тендергүйгээр орж ирж буй энэхүү компанийн санал тоолох автомат машинд гэмтэл, саатал гарсан тохиолдолд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, энэхүү сонголтыг хүлээн зөвшөөрсөн 76 гишүүний аль нь хариуцлага хүлээх вэ гэдэгт хариулт алга.

   Дээрх хуулиар төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээлэл авах эрхийг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталдаг. Гэвч энэ бүхэн сонгуулийн автомат машин худалдан авахад хэрэгжсэнгүй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21,3-д "1,000,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 100,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, үйлчилгээний тендерийн урилгыг олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ" хэмээн заасан байгаа.

   Гэтэл Улсын төсвөөс 24 тэрбум, дээрээс нь гаалийн татварт 1.8 тэрбум, үүнээс дахин өртөг нь нэмэгдэх магадлал бүхий худалдан авах үйл ажиллагааг ямар ч тендер, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлалгүйгээр сонгосон нь нийгэмд хардах сэжүүрийг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн УИХ-ын даргад бүтээгдэхүүнээ танилцуулаад Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцэх эсэхийг шалгалгүйгээр, шалгаруулалгүйгээр шууд сонгож байгаа нь хачирхалтай.

   Түүнээс гадна сонгуулийн санал тоолох автомат машиныг сонгосныхоо дараа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг батлах гэж байгаа нь шулуухан хэлэхэд энэхуү машинд зориулж уг хуулийг батална гэсэн үг. Өөрөөр хэлбэл ЕS&S компанийн DS200 маркийн цахим санал тоолох машинд зориулж хууль батлах нь тодорхой болоод байна. Энэхүү автомат санал тоолох машиныг сонгосноор сонгууль ямар ч будлиангүй явагдана гээд байгаа. Тэгвэл ирэх онд иргэдийн саналыг ямар ч будлиангүй тоолно хэмээн амлаад байгаа ЕS&S iVotronic системийн талаар та бүхэнд сонирхуулья.

   Гэрлийн мэдрэмжээр санал тоолох (ЕS&S, ЕМS, iVotronic, DRE болон М100 М650) систем нь сонгуулийн дүнг үнэн зөв баталгаажуулах шаардлагатай техникийн суурь хяналт байхгүй болохыг судлаачид тогтоосон байна. Уг тоног төхөөрөмжийн ажиллагаа, сонгуулийн тооллогод нөлөөлөх, сонгуулийн удирдлагын төвийн системд вирус суулган тараах боломж өндөртэй гэх. Энэхүү сул тал нь ЕS&S системийн дараахь доголдлоос үүдэлтэй аж. ЕS&S-ийн сонгуулийн төхөөрөмжийн программ хангамж, өгөгдөхүүнийг гадны нөлөөгөөр ямар нэгэн нууц код ашиглахгүйгээр өөрчлөх боломжтой.

   Өөрөөр хэлбэл, өөрт ашигтай хувилбараар компьютерийн программыг өөрчилж тухайн цаг үед намдаа ашигтайгаар уг машиныг ашиглах боломжтой гэсэн үг юм. Мөн удирдлагын болон сонгогчдын үйлдлийг хамгаалах нууцлалын хангалтгүй механизмтай. Түүнээс гадна криптограф зэрэг нууцлалын технологийг буруу ашигласнаас ЕS&S системд нөлөөлөх боломж бүрдсэн талаар компьютерийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

   Энэхүү ЕS&S, iVotronic системээр санал тоолсон АНУ-ын Охайо мужийн Франклин тойрогт болсон сонгуулийн дүнг шалгасан тус мужийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бруннерийн мэдэгдсэнээр сонгуульд ашигласан ЕS&S, iVotronic системийн санал хураах машинуудад сонгуульд нэр дэвшигчийн нэрийг арилгах оролдлого хийсэн байна. Шүүхийн шинжээчийн мэдэгдсэнээр "оруулсан өөрчлөлтүүдийг илрүүлэх үүрэгтэй үйлдлийг санаатайгаар унтраасан" байжээ. Мөн өнгөрсөн онд тус улсын Өмнөд Каролинад болсон Ардчилсан намын анхан шатны сонгуулиар Алвин Грийн ялсан нь санал хураалтад ашигласан ЕS&S, iVotronic системийн компьютерийн программд хийсэн гадны нөлөөллөөс болсон байна. Өөрөөр хэлбэл, Алвин Грийний өрсөлдөгч нарын төлөө өгсөн санал бүхнийг уг компьютер Алвин Грийнд өгсөн болгон уншиж, компьютерийн аргаар тэрээр ялалт байгуулж, иргэдийн саналыг луйвардсан гэсэн үг.

   Арканзас мужийн Фолкнер тойрогт хийсэн шалгалтаар ЕS&S, iVotronic системийн машины саналын эцсийн дүн санал хураалтыг цаасаар тоолсон дүнтэй таараагүй зөрж байсан байна. Флорида мужийн Сарасота тойрогт 2006 онд болсон АНУ-ын Конгрессийн сонгуулиар ЕS&S, iVotronic системийн машинаар санал тоолох явцад 18 мянган санал алга болсныг тогтоосон байна. Арканзас мужийн Монро тойрогт явагдсан АНУ-ын сенатын анхан шатны сонгуулийн дүнгээр хэдэн мянган санал алга болсныг өнөөдөр ч шалгасаар байгаа аж.

   СЕХ-ны дарга Н.Лувсанжавын хэлснээр цахим сонгууль явуулахад иргэдийн бүртгэлийг Солонгос улсын "Miru dama system" компанид үйлдвэрлэсэн компьютeрээр хийх нь нэгэнт тодорхой болсон гэдгийг дурдах хэрэгтэй байх. Энэхүү компани нь манай улсад холбооны кабелийн шугам тавихаар анх орж ирсэн гэсэн л мэдээлэл байна. Тус компанийн оруулж ирэх компьютер нь сонгогчдыг зөвхөн бүртгэх бөгөөд ЕS&S, iVotronic системийн компьютертэй дотоод сүлжээгээр холбогдохгүй. Нэг нь иргэд гарын хээгээ бүртгүүлэн сонгуульд оролцож байгааг бүртгэх нөгөөх нь иргэдийн өгсөн саналыг уншина гэсэн үг. Хэрэв уг хоёр компьютерийн мэдээлэл зөрсөн тохиолдолд хэн, хэнд санал өгөв гэдгийг ямар шалгуур, үзүүлэлтээр хэн, хэрхэн хянах вэ гэдэг асуулт гарна. Мэдээллийн бааз нь бүрдээгүй, хөндлөнгийн өөр намын, нам бус хянагч байсан ч компьютер доторх мэдээлэлтэй танилцах боломжгүй нөхцөлд шударга сонгуулийн үнэр үнэртэхгүй гэсэн үг.

   Гурван удаа МАН, дахиад гурван удаа АН тэгээд нэг жижиг намын юм уу нэр дэвшигчийн нэр гарах магадлал бүхий үйлдлээр компьютерийг программчилсан тохиолдолд сонгуулийн ялалт шууд МАН, АН-д очно гэсэн хувилбар л эндээс гарна. Тэгээд дараа нь бид бүгдээрээ цахим сонгууль шударга боллоо гээд баярлах уу, эсвэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр техникийн хөгжилд найдаж луйвардуулснаа мэдэж жагсах уу гэдэг сонголт л үлдэх байх даа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    2 цаг 14 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    10 цаг 23 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    10 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    10 цаг 32 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    10 цаг 35 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК