Солонгосын үндэсний бөх Ширимийг хөгжүүлэх, олон оронд сурталчлах зорилгоор БНСУ-д зохион байгуулагдсан “Чонха Ширим 2011” бөхийн нээлттэй тэмцээнд Монгол улсын заан Ч.Санжаадамба амжилттай оролцлоо. Тэрбээр АНУ-ын 2 метр 30 см өндөр, 170 кг жинтэй бөхийг хаяж, солонгосчуудыг гайхшируулжээ. Уг тэмцээнд манай улсаас гадна Америк, Испани, ОХУ-ын бөхчүүд оролцжээ.
Т.Хулан