Сүүлийн үед Иргэний хөдөлгөөнийхөн намд элсдэг моод дэлгэрээд байна.
М.Ичинноров, Б.Лхагважав хоёр МАН-д элсэж Ерөнхий сайд С.Батболдын
зөвлөх болсон. Харин О.Магнай, Ж.Батзандан тэргүүтнүүд АН-д элссэн.
Ж.Батзандан Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн гишүүн болж амаа үдүүлсэн.
Ийнхүү иргэний нийгмийнхэн “улс төр хийхэд багийн тоглолт хэрэгтэй”
гэдэг шалтгаанаар намд элсээд бараг дууслаа. Хамгийн сүүлд МҮЭХ-ны
Ерөнхийлөгч С.Ганбаатар МАН-д элсэх бэлтгээлэ базааж, удирдлагуудтай нь
уулзах болжээ. Гэвч түүнийг багш нарын ажил хаях хөдөлгөөнийг санаачлан
зохион байгуулж удирдах болсонд МАН-ынхан ихээхэн дургүй байгаа аж. Учир
нь тэрээр сайд Ё.Отгонбаяр, Т.Ганди нартай уулзахдаа багш нарыг ажил
хаялтанд урилан дуудахгүй гэсэн аман тохирооноосоо буцжээ.