Засгийн газар өнөөдрийн ээлжит 56 дугаар хуралдаанаа яг одоо эхлүүлж
байна. 10 цагт товлогдсон уг хуралд шадар сайд М.Энхболд гамшгийн аюулын
тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах, гамшгийн үед хүч
хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам батлах асуудлыг оруулан
хэлэлцэнэ.

Засгийн газар өнөөдрийн ээлжит 56 дугаар хуралдаанаа яг одоо эхлүүлж байна. 10 цагт товлогдсон уг хуралд шадар сайд М.Энхболд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах, гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам батлах асуудлыг оруулан хэлэлцэнэ. Сангийн сайд С.Баярцогт Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, нэмэгдэл олгох УИХ-ын тогтоолын төсөл болон зарим хуулийн багцад өөрчлөлт оруулах асуудлыг оруулна. Засгийн газрын гишүүн Г.Занданшатар хоёр нууц асуудал тавихаас гадна гурван зүйлийг оруулж ирэх гэнэ. Үүнд ХБНГУ-ын Канцлерын манай ирсэн айлчлал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал, Монгол-Европын холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнг тус тус хэлэлцүүлэх аж. Мөн гадаад томилолтоор олон улсын бага хуралд оролцох гэж буйгаа танилцуулна.
Нийгмийн хамгааллын сайд Т.Ганди “Албадан хөдөлмөрийн тухай” ОУХБ-ын 29, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” ОУХБ-ын 105 дугаар конвенцийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас 2010-2011 онд хийсэн ажлын тайлангийн асуудлыг хэлэлцүүлнэ. Л.Гансүх сайд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө батлуулна. Д.Зоригт сайд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай мөн УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай асуудал тавих юм.
Б.Ганбилэг