Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, сайд Ц.Нямдорж хоёрын тэмцэлдээн сөргөлдөөн тэдний хэмжээнээс хэдийн хальж гэр бүлийн хүрээнд ороод байгаа билээ. ХЗДХ-ийн сайдын хүү Н.Анхбаяр холын АНУ-г зорьж консул болж байхад хуучин ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар Ганц худагт хоригдох болоод байна. АНУ-д боловсрол эзэмшсэн, “Ремиф” компаний захирал Э.Батшугар аавынхаа ажилд туслахаар монголд ирсэн боловч эцгийнх нь хууль бус гэгдэх хувьчлалын талаар асуудал үүсгээд байгаа. Харин Н.Анхбаярын хувьд Гадаад харилцааны яаманд алба хашиж, даргын үүрэг гүйцэтгэж, нэг жил орчим болсон хэрнээ өнөөдөр төр төлөөлж, гадаадад суурьшихаар одож байх. Н.Энхбаярын тал унасаар, Ц.Нямдоржийн тал мандсаар байгаа дүр зураг харагдана.
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэрэг хариуцсан сайд, ардаа Ардын намтай байгаа нь Ц.Нямдоржийн хувьд маш том давуу тал. Түүний хүүгийн очиж буй ажил үүрэгт өөр хүн томилогдохоор яригдаж байжээ. Гэтэл ГХЯ-нд Гэрээ эрх зүйн газрын дэд даргаар ажиллаад жил гаруйхан болж буй Н.Анхбаярыг явуулах гэнэтийн шийдвэрт тус яамны ажилтнууд гайхширч, бие биенээсээ асууж байгаа гэнэ. Гэнэт консул болсон Н.Анхбаярын эхнэр удахгүй төрөх бөгөөд Ц.Нямдорж сайд шинэ ачаа АНУ-д төрүүлье гэж бодсон байхыг ч үгүйсгэхгүй. Одоо суугаа суудлын хүчийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг нь ингээд л тодорхой харагдах Ц.Нямдоржийн гэр бүлийнхэн бүгд төрд алба хашдаг хэрнээ маш баян гэдгийг Н.Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа билээ. Сайдын бэр нь Төрийн ордонд ажилладаг бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Дамиран агсны туслах байсан ажээ.

Б.Ганбилэг